Г.Сүхбат “Бөртэ чоно”-д өрсөлдөнө

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 22 -нд

Жил бүр ММСУХ шинэ оны босгон дээр шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Тэгвэл өнгөрсөн жилийн шилдгүүдийн нэг нь бяцхан унаач Гансүхийн Сүхбат байлаа. “Од” галын унаач тэрээр өнгөрсөн жил улс бүсийн наадмаас 2 түрүү, найман айраг хүртсэн амжилтаа энэ 2013 онд ч бататгалаа. Тэрээр тухайн жилийн өнгө тольдох хаврын бүсийн уралдаан “Дүнжингаравын хурд 2013”-аас эхлэн энэ жил улс бүсийн 6 түрүү, 9 айргийг хүртээд байгаа билээ. Харин энэ удаад Сүхбат унаач МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно”-д нэр дэвшин өрсөлдөхөөр болжээ.  Ямартаа ч бяцхан унаач  "хал үзэж, хашир суусан" томчуудтай хүч үзэх нь. “Чонын” эзэн болох эсэх нь санал асуулгаар тодрох бизээ. Амжилт хүсье, түүнд.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна