Аймгийн Алдарт уяач Х.Эрдэнэсүх: Улсад аман хүзүүддэг "Үүлэн бор" миний унаган адуу


-Төрийнхөө их баяр наадамд аман хүзүүнд хурдалсан Үүлэн бор үрээ таны унаган адуу гэж сонссон юм байна?
-Тиймээ. Би 1999 онд Наран сумын харьяат Гомбожав гэдэг хүнээс тонгоон Жамъяны улааны угшилтай улаан үрээ авч азарга тавьсан юм. Улаан азарга 2000 онд аймгийнхаа баяр наадамд дөрөвлөөд, дараа жил нь 2001 онд “Их хурд-2” “уралдаанд урилгаар очиж оролцон 24-өөр давхиж байсан. Үүлэн бор бол тэр улаан азарганы төл. 2002 онд аймгийн 60 жилийн ойгоор гуравлаад байхад нь Түлш, эрчим хүчний дэд сайд байсан Т.Энхтайван авсан юм. Тэгээд дараа жил нь 2003 онд хязааландаа улсын наадамд аман хүзүүдэж, давхар уяагаар Архангай аймгийн 80 жилийн ойд гуравласан.
-10 жилийн өмнө гэхээр адууны наймаа өнөөдрийнх шиг дэлгэрээгүй байсан байлгүй. Бор үрээгээ ямар ханшаар өгч байсан юм бэ?
-Зүүн зүгийн тэр дундаа Сүхбаатарын адуу хурдан гэдгийг мэдчихээд адууны наймаа дөнгөж л эхэлж байсан үе. Би тэр үед бор үрээгээ дөрвөн сая төгрөгөөр л өгчихөж байсан. Тухайн үед бор үрээг Тод манлай уяач Аюуш агсан бас сонирхоод, тэгээд наймаа хийгдчихсэн болохоор аймгийн наадамд аман хүзүүдсэн үрээг авсан. Аюуш гуай манай Онгоны гаралтай “Жуулчин” компанийн захирал Нэргүй гэдэг хүнд авч өгсөн юм билээ.
-Үүлэн борын ах дүүс хэр давхиж байна ?
-Бор үрээтэй эцэг эх нэгтэй эр адуу байхгүй ээ. Нэг гүү л бий. Түүнээс гарсан төлүүд хурдалж байгаа. 2011 оны аймгийн Аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд” уралдаанд Баянзүрх дүүргийн харьяат Баярсайхан гэдэг хүний нэр дээр хязаалан үрээ аман хүзүүдсэн.
-Өөр танай адуунаас гадагшаа гарсан ямар хурдан хүлгэд байна вэ?
-Булганы Хишиг-Өндөр сум руу гарсан будан морь их хурдалсан. Мөн Олимпийн аварга Түвшинбаярын мялаалга наадамд дөрвөөр орсон хээр морь байна.
Хөвсгөл, Баянхонгор аймгууд руу хэд хэдэн адуу гарсан. Сайхан давхиад л байгаа дуулддаг юм. Бор үрээтэй угшил нэгтэй адуунууд Баянхонгор аймагт сайн давхиж байгаа гэсээн.
-Эрдэнэсүх Алдартын өөрийнх нь амжилтыг сонирхож болох уу?
-Би 1994 оноос ганц нэг адуу цуглуулж 1997 оноос морь уяж эхэлсэн хүн. Тэгээд 1998 онд анхныхаа айргийг аймгийн наадамд шүдлэн үрээ тавлуулан амсаж байлаа. Тавладаг сартай хээр шүдлэн манай өвөө “нүдэн” Дондог гэдэг хүний адууны угшилтай үрээ байгаа юм. Түүнээс хойш аймгийн 60 жилийн ойгоор шүдлэн үрээ нэгийг нь аман хүзүүдүүлж, нөгөөг нь гуравлуулж байлаа. Бас тэр жил улаан азарга есөлж байсан юм. 2001, 2004 оны аймгийн баяр наадмуудад даага түрүүлгэж байсан. Ер нь аймгийн наадмаас нийтдээ хоёр түрүү, 5-6 айраг авч, 2006 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн.
-Удам дамжсан уяачдын уухайд түрлэг нэмж буй эрхэм байна. Өвөөгийнхөө тухай дурсаач?
-Миний өвөө “нүдэн” Дондог гэж уяач хүн байсан. Өвөөгийн сартай хүрэн морь аймаг байгуулагдсаны 15 жилийн ойгоор түрүүлж байсан юм билээ. Мөн сүүлд аймгийн наадамд хар азаргаа түрүүлгэж байсан гэдэг юм. Аав морь уядаггүй байсан болохоор би өвөөгийн талаар нарийн ширийнийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Морь сонирхож эхлээд нутгийн буурлуудаас асууж сураглаж байж өвөөгийн угшилтай адуунаас олж авч түүнийгээ сайжруулан баяжуулж явна. Буурлынхаа буяныг дахин сэргээж байгаадаа баяртай явдаг шүү.
-Тэгвэл танай хүүхдүүд моринд хэр шимтэж байна?
-Би ганц хүүтэй. Хүү маань одоохондоо жаахан болохоор морь мал сонирхдог, уях байх гэж хэлж чадахгүй л байна. Сүүлийн хэдэн жил унаач хүүхдүүд маань бэртэж гэмтэх гээд нэг л болж өгөхгүй байгаа болохоор морь уяхаа түр азнаад байна.
-Үүл нүүж тэнгэр цэлмэнэ гэдэг шиг удахгүй хүүхэд мэнд сайхан байж морь тань хурдлах байхаа. Ярилцсанд баярлалаа.
Д.Ирмүүн



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна