Хос морьтой харваачид

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 21 -нд

Сурын харвааны хамгийн хамгийнаас цувралаар энэ удаад хос морьтой эрхмүүдийг танилцуулж байна. Эрийн гурван наадмаас бөх, сурын харваагаар одтой наадчихдаг байсан харваачдыг хоймор нутгийн эрчүүд тэргүүлдэг аж. Үүнд: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын уугуул Даян Аварга Ц.Чимэд, хурц Арслан Ц.Бадамсэрээжид нарыг нэрлэж болно. Мөн энэ жагсаалтад Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Улсын заан Б.Баярхүү ордог юм. Зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан, хүчийг үзэн зодоглодог бол сурын “дэвжээнээ” цэц мэргэнээ сорин уухайн түрлэг өргөдөг хос морьтнууд жил ирэх тусам нэмэгдэх бизээ.

МУ-ын Мэргэн П.Гарамдорж 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна