МУ-ын Гавьяат цолтой харваачид

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 19 -нд

Монгол үндэсний өв соёлын нэг сурын төлөө сэтгэл зүрхээ зориулсан эрэгтэй харваачид дундаас одоогийн байдлаар долоон гавьяат төрөөд байгаа юм. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул Галсангийн Бямбаа  сураас төрсөн анхны гавьяат болж байсан нь саяхан. Ийнхүү анхны гавьяат булган сүүлтэй байж энэ жагсаалтад Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын Гарамгай мэргэн Аюушийн Цэвээн, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ш.Даваахүү, Анагаах ухааны гавьяат ажилтан, Сурын холбооны тэргүүн байсан Д.Балдандорж, Улаанбаатар хотын харьяат, УГЗ М.Бүтэмж, Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Рэнчинханд, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Буриад улсын  гавьяат тамирчин Т.Батмөнх  нарын эрхмүүд зүй ёсоор бичигддэг юм.

МУ-ын мэргэн Д.Гарамдорж

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна