Хулангийн удамт - Аварга халзан
А.Тэлмэн
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Шагдар овогтой Горчинсүрэнгийн /миний аав/ унаган адуунаас гарч сум орон нутагтаа “Аварга халзан” хэмээн өргөмжлөгдсөн ажнай хурдан хүлгийн тухай товч өгүүлье. Энэхүү хурдан ажнайн эх том буурал гүү нэг жил алга болсны дараа хээлтэй ирж ижил сүрэгтээ нийлэн эр хүрэн халзан унага гарсан нь эдүгээгийн “Аварга халзан” юм. Нутгийн олны “хулангийн шинжтэй хурдлах адуу байна” хэмээн шинжсэнчлэн халзан азарга үнэхээрийн хурдан буян байсан юм. Аав маань халзан үрээгээ дааган цагаас нь эхлэн уяж сойсон бөгөөд 1969 онд даагандаа тасархай хол түрүүлж ирээд барианд орохоос өмнө хадууран 11-ээр орж байсан юм. Харин түүний дараа жилээс нь эхлэн айраг түрүү алдалгүй хурдалж, “Аварга халзан” хэмээн нэрийдүүлэх болсон билээ. Халзан азарга уралдах хугацаандаа долоо түрүүлж, гурав аман хүзүүдэн, нэг айрагдсан нэгэн цагийн дархан адуу байлаа. Аавыг минь уяаг нь тааруулдаг байхуйд Аварга халзанг миний ах Бямбаа 10 настайгаасаа эхлэн зургаан жил унаж хурдлуулсан бөгөөд сүүлийн хэдэн жил Б.Борхүү гэдэг хүүхэд унаж байсан юм. Халзан азарганыхаа буянаар миний аав хурдан моринд хорхойсч нэг жилд гурван хурд давхиулдаг байлаа. Гэвч Аварга халзан шиг дархан адуу манайд дахин төрөөгүй юм. 1972 оноос хойш миний ах Г.Чулуун уяж хурдлуулж байгаад ах Г.Адъяад өгсөн. Аварга халзангийн тухай нэгэн сонин түүхийг энд өгүүлье. 1978 онд Г.Чулуун ах маань халзан азаргаа аваад Дарьганга сумын наадамд очиж. Азаргаа гаргахаасаа өмнө дэлийг нь сүлжээд гарааны зурхай руу явуулж л дээ. Наадамчин олон ч халзан азарга ирсэн сургаар ”Онгон сумын алдарт “Аварга халзан” баараггүй түрүүлэх байх” гэцгээж байтал нэгэн буурал “овооны наадамд дэлийг нь сүлжсэн азарга түрүүлдэггүй юм” гэж. Нээрэн ч тэрхүү буурлын хэлсэнчлэн хэний ч тааварлаагүй азарга түрүүлж, Аварга халзан маань айрагдаж байсан юм. Энгийн хэрнээ басхүү учир бэлгэдэлтэй энэхүү түүхийг залуустаа зориулан хүүрнэсэн нь энэ буюу.
Аварга халзан маань ид үедээ Б.Чулууны хар, Д.Дамдинжавын бага хүрэн халзан зэрэг азаргануудтай айраг түрүү булаалдан уралддаг байсан бөгөөд хамгийн харамсалтай нь үр төл нь гэх адуу үлдээгүй явдал юм. Манай авга талын нэг ах “Аварга халзан” төл муутай адуу гэж ярьж байсныг санадаг юм. Хожмоо ч халзан азарганы төл гэх адуу манайд байгаагүй билээ. Аварга халзан маань гэнэтхэн ирсэн шигээ гэнэтхэн алга болж бид ч, нутгийн олон ч тэр барааг нь олж хараагүй билээ.
Бид халзан азарганыхаа дурсгалд зориулан 2005 оноос эхлэн сумынхаа тэгш ойн жилийн баяр наадмаар түрүүлсэн азаргыг аавынхаа “Аварга” халзангийн нэрэмжит дурсгалын зүйлс, нэг сая төгрөгөөр байлдаг уламжлалт тогтоод байгаа. Энэхүү шагналын анхныхыг бидэнд хичээл зааж байсан Онгон сумын 10-н жилийн дунд сургуулийн захирал авч, бид их бэлгэшээж байлаа. Ингээд аавынхаа Аварга халзан хэмээх хурдан буяныг дурсан “Аварга халзан” хэмээх дуун шүлгээ өргөе.
Аварга халзан
Онгон дагшин нутагтаа
Домог болон яригдсан
Ороо хулангийн удамтай
Аварга халзан хүлэг минь ээ
Аавын минь уясан
Ахын минь унасан
Ардын наадмын айраг түрүү
Ажнай хурдан Аварга халзан
Хуурын эгшигт гийнгоо цангинахад
Хур дэлэнд нь салхи исгэрнээ
Хулангийн шинжит чих нь хулмалзаад
Дөрвөн хөлний эрч нь чангарна
Аавын минь уясан
Ахын минь унасан
Ардын наадмын айраг түрүү
Ажнай хурдан Аварга халзан
Төрийн далбаа намирч угтахад
Тугтай хүлгүүд даган давхина
Буурлын нүдэнд нулимс чийгтээд
Буман олны уухай цуурайтна
Аавын минь уясан
Ахын минь унасан
Ардын наадмын айраг түрүү
Ажнай хурдан Аварга халзан
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна