Сумын Алдарт уяач Г.Мөнх-Эрдэнэ: Би их морь голдуу уядаг
А.Тэлмэн
Хөвсгөл аймгийн Жаргалант уугуул, сумын Алдарт уяач Г.Мөнх-Эрдэнэ энэ удаагийн хоймор нутгийн төлөөлөл байлаа.
-Таныг нутгийнхан тань Жанцан гэж дуудаад байх юм. Энэ ямар учиртай юм бэ?
-Би эцэг эхээсээ хоёулаа. Миний ах Жамбалсундуй, харин надад өвөө Жамжанцан нэр өгсөн юм билээ. Гэвч төрсний гэрчилгээ авахдаа өвөөгийн өгсөн нэрийг биш Мөнх-Эрдэнэ гэж бичээд хоёр нэртэй болчихсон юм.
-Тийм учиртай байх нь ээ. Таны хувьд хэзээнээс хурдан морь уяж байна вэ?
-Наяад оноос эхлэн морь уяж байна. Анх нутгийн Шагдар гэж өвгөнөөс хонгор морь авч, бие даан морь уяж эхэлсэн юм. Тэр үед битүү морь нас нийлсэн жил нь авч байлаа. Түүнээс нэлээд хэдэн жилийн дараа буюу 1997, 98 оны үед улаан морио нутгийн залуугаас үрээгээр сольж авсан нь амжилт гаргаж уяач хүний баяр жаргалыг мэдрүүлсэн юм даа. Улаан морь сумынхаа наадамд хоёр түрүүлж, бусад жижиг уралдаануудад таван удаа түрүү магнайд хурдалсан. 2001 онд манай багийн төвд болсон “Хангайн зоо” уралдаанд их насанд улаан морь түрүүлсэн бол 2004 онд Улаан-Уул суманд болсон эрчим хүчний баярт түрүүлж, 2005, 2007 онуудад сумынхаа баяр наадамд хоёронтаа түрүүлсэн. Харин 2007 онд “Хотгойдын хурд-1” бүсийн уралдаанд мордуулаад жар гаргаад ирсэн. Одоо 20 настай адуу уягдсаар л байгаа.
-Улаан морь хаанахын адуу вэ?
-Эцэг азарга нь Тэс гаралтай адуу байгаа юм. Нэгдэл тараад удаагүй байсан үе болохоор хувьчлалаар мал тарахад авсан юм. Харин эх нь манай нутгийн унаган адуу. Би битүү үрээ байхад нь авсан.
-Нэг адуугаараа олон жил амжилттай уралдана гэдэг амаргүй. Энэ нууцаасаа хуваалцаач?
-Тийм шүү. Шандастай сайн адууны уяа сойлгыг нь тааруулахаас гадна хөлийг нь хайрлаж гамнах учиртай юм. Миний хувьд уяаны нууцсаад байх юу байх билээ. Намрын цагт уяанаас бусад үед засч байгаа маягтай уначихна. Ер нь адууг гол нь зөв эдлэх л хэрэгтэй. Мэдээж намрын цагт хорыг нь тайлах, жаахан сойлго авахуулах гээд ажил бий л дээ. Гэхдээ сүүлийн хоёр гурван жил улаан морио уралдуулахгүй байгаа. Хөлөө авчихаар нь өнжөөгөөд байсан юм. Энэ жилээс уяна даа.
-Энэ жил хэдэн насны морь уяж байна вэ?
-Хоёр их нас, нэг соёолон уяж байгаа. Би ер нь их морь голдуу л уядаг юм.
-Ярилцсан танд баярлалаа. Энэ жил уясан болгон тань хурдан байх болтугай.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна