Унаач Н.Батноров: Бэлэгний хязаалангаа энэ жил уясан
А.Тэлмэн
“...Тургихад нь агийн үнэр
Туурайнаас нь газрын үнэр
Тохомноос нь хөлсний үнэр
Туг сүүлнээс нь тэнгэр үнэртсэн....
Монгол наадмын хурдан морины уралдааны эрлийз дээд насанд Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач У.Буяндэлгэрийн бор үрээг айргийн дөрвөөр, залгаад Төв аймгийн 90 жил, төвийн бүсийн даншиг наадамд айргийн гурваар хурдлуулсан унаач бол 9 настай Норовцэрэнгийн Батноров хүү байлаа. Цог заль гэрэлтсэн жавхаалаг унаач ирээдүйд уяач болохыг хүсдэг гэнэ. У.Буяндэлгэр ахынхаа бэлэглэсэн адуугаар уяа эвлүүлж эхлээд байгаа түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Энэ жил сайхан наадав уу?
-Тийм ээ үнэхээр сайхан наадлаа. Улсынхаа наадамд хоёр дахь жилдээ уралдаж, бор соёолонгоо айрагдууллаа. Түрүү жил Буяндэлгэр ахынхаа бор үрээг 12-оор давхиулж байсан болохоор даагаа нэхэж заавал амжилтаа ахиулна даа гэж бодож байлаа. Гэхдээ бас бодож байгаа шигээ уралдаж чадахгүй байхвий гэж эмээж байснаа нуугаад яахав.
-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг билээ?
-Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн 4в ангид сурдаг. Одоо 9 настай.
-”Од” галын унаач болоод удаж байна уу?
-Хурдан морь унаад дөрвөн жил болж байна. Эндээс энэ жил хамгийн том наадмаасаа айраг авлаа. Манай галынхан ч их сайхан наадсан. Бид чинь “ам бүл” олуулаа шүү дээ. Хориод унаач хүүхэд байдаг.
-Аль насны морийг унаж уралдах дуртай вэ?
-Мэдээж насны ялгаа их байна. Азарга унахад нэг л эвгүй байдаг юмаа. Харин их нас, эрлийз адуу унахад гоё. -Ирээдүйн мэргэжлээ сонгочихсон уу?
-Тиймээ, уяач болно гэж бодож байна. Буяндэлгэр ах маань жил бүр миний төрсөн өдрөөр адуу бэлэглэдэг. Бэлэгнийхээ адуунаас хязаалан үрээгээ энэ жил уясан. Нагац ах маань уяа сойлгыг нь тааруулж байгаа. Даагандаа Хашаатад айргийн гурваар давхиж байсан юм. Дараа жилээс илүү сайхан давхих байхаа.
-Тэгвэл Батноров уяачийн айраг, түрүү хүртэх баярт мөчид дахин уулзацгаая.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээр дамжуулан “Од” галын ах нар, унаачдадаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
П.Ундраа
9 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

103.157.184.58
2003 01.17
Reply103.157.184.58
setgeleeree ih tusch zaluudaa
Reply103.157.184.58
ehnertei bolsnuu ene zaluu ?
Reply66.181.178.95
suuld german yvsan bnlee mundag zaluudaa
Reply183.81.170.122
odoo zaluu chin arhichin boltsoon
Reply59.153.86.202
mundag zaluushde
Reply183.81.170.122
chi heinein
202.131.230.62
angiin and bnshdee
Reply183.81.170.122
psda