Б.Цэрэндагва анх удаа түрүүлж, Б.Энх-Очирхуяг гурав дахь удаагаа үзүүрлэлээ
МҮБХ-оос сар бүр уламжлан зохиож буй “Сумын заануудын барилдаан” өнгөрсөн Бямба гарагт Монгол Бөхийн Өргөөнд боллоо. Урд онуудын уламжлалаас харахад энэ сард хамгийн олон бөх барилддаг бөгөөд энэ сард ч мөн адил энэ оны хамгийн олон буюу 608 бөх барилдав. Хэдийгээр сүүлийн хэдэн даваанд гоц буюу хий даваа гарах хэдий ч залуусын барилдах хүсэл, бие биенээсээ туршлага судлах боломжийг хүндэтгэн барилдахаар зорьж ирсэн залуусыг бүгдийг оролцуулан барилдуулсан юм.
Сумын заан Б.Баянмөнх, П.Өсөхбаатар, Э.Даш, Н.Ширчинхүү, Б.Энх-Очирхуяг, Б.Улаалзгана, Б.Чимэдвандан, Д.Бат-Эрдэнэ, О.Үйтүмэн нараар манлайлуулсан бөхийн барилдаанд Сэлэнгийн Б.Улаалзгана, Хэнтийн Э.Дарханбат, Өвөрхангайн Б.Мөнх-Өрнөх, Баянхонгорын Б.Гантулга нарын шилдэг заанууд хүрэлцэн ирж зодоглов.
Нэгийн даваанд Таванханы Б.Улаалзгана, Я.Мандалбаяр, Их Богдын Б.Молцогсайхан нар учраагаа өмсөж давав. Мөн Аваргын С.Түвшинжаргал суйлж, Төвийн Б.Самданжамц тонгорч, Өвөрхангайн О.Бат-Эрдэнэ зайлж хавирсан зэрэг сайхан барилдаанууд олон гарав.
Хоёрын даваанд Булганы Сайханы Б.Ган-Эрдэнэ Ховдын Ж.Түвшинтөрийг давхар тохоод, Хөвсгөлийн Э.Ширнэн дагуулж тонгороод тус тус давсан бол ИМХ-ий Г.Цэнддоржийг Шонхорын Ц.Саранзолбоо давхар хамаад, Дорноговийн Б.Бат-Эрдэнэ Бөхбилэгтийн Б.Баатарсүрэнг дагуулж хавираад давснаар гурвын даваанд барилдах эрхтэй болов.
Гурвын даваанд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат сумын шилдэг заан Б.Улаалзгана “Алдар” спорт хорооны бөх, с.н А.Ихэрболдыг сууж өмсөөд үзэгчдийг шуугиулсан бол ИМХ-ий О.Үйтүмэн Завханы Г.Анхбаяр хэмээх арал чац дүүрэн залууг дэгээдэж эргээд хийцээр илүүрхэн давлаа. Мөн Хэнтийн Э.Дарханбат Шонхорын З.Баян-Үйлстийг зайлж мушгиад, ХААИС-ийн М.Эрдэнэбилэг Хэнтийн О.Мөнхбаярыг дагуулж хөмрөөд, Хөвсгөлийн Гармаагийн Бат-Эрдэнэ Их Богдын Т.Дүүрэнсаранг бусгаад дутуудахад хавсраад, Женкогийн М.Билгүүдэй Увсын Д.Батзоригийг ард нь гарч тэвэрч шидээд, Увсын Э.Лхамхүү Төвийн Д.Одсүрэнг зайлаад, Шонхорын М.Батнасан Хэнтийн Г.Болднямыг татаж хавираад, ИМХ-ий Б.Мөнх-Өрнөх Төвийн М.Санжмятавыг шахаж татаад, мөн ИМХ-ий Б.Бямбадорж Ховдын Н.Мөнхбатыг тойгдож хөндлөн түрж дайраад давсан барилдаанууд уран сайхан боллоо. Шонхор сургуулийг нэг ангид суралцан төгссөн хоёр заан оноолт таарч Хөсвгөлийн С.Үүртуяа Ховдын О.Очбатыг давсан бол энэ өдөр цөөнгүй хөгжөөн дэмжигчтэй ирсэн Завхан аймгийн харьяат, чөлөөт бөхийн ОУХМ, с.з Б.Анхбаяр “Аварга”-ын шилдэг С.Түвшинжаргалд бараг унаж яваад хөмөрч даван нийт үзэгчдийг шуугиулав.
Бөхийн барилдааны дөрвийн даваанд Сэлэнгийн Б.Улаазгана Говь-Алтайн Ц.Баасандоржийг өмсөөд, Хэнтийн Э.Дарханбат Хөвсгөлийн Б.Баттүвшинг зайлж мушгиад, Увсын Т.Эрхэмбаяр Хилчиний С.Жанчивдоржид барьц сонгуулсан ч дагуулж зайлаад, Булганы Г.Ганбаатар Алдартаны Х.Баярнэмэхийг хавираад, ИМХ-ий Б.Цэрэндагва Төвийн Г.Пүрэвдоржийг баруун хутгаад, чөлөөтийн Б.Анхбаяр Хантайширын Ж.Одончулууныг дагуулж хөмрөөд давцгаав. Мөн энэ намрын хоёр барилдаанд барилдаагүй Өвөрхангайн Нарийнтээлийн Б.Мөнх-Өрнөх Ховдын Ц.Заяатүшигийг хонгодож цацаад уран цэвэрхэн орхиж үзэгчдийг уулга алдуулав. Үүнтэй зэрэгцээд Б.Мөнх-Өрнөхийн ангийн анд Архангайн М.Данзанжамц Таванханы Н.Ширчинхүүг дагуулж тун ч даацтай ачаад давав. Нээлтийн барилдаан дээр мөн дөрвийн даваанд оноолт таарч байсан Аварга сургуулийн Ж.Бямбадоньд Т.Төгсдөлгөөн нар таарч Өмнөговийн Т.Төгсдөлгөөн дахин давлаа. Ж.Бямбадоньдын хувьд сумын заануудад санасанд хүртэл барилдахгүй байгаа ч нэг л өдөр түрүү бөхөөр тодрох болов уу.
Тавын даваанд Сэлэнгийн Б.Улаалзгана Баян-Өлгийн С.Заманбекийг амлаж сууж өмсөөд давснаар өмсөх мэхээ дархан гэдгийг үзэгчдэд батлав. ИМХ-ий О.Үйтүмэн Ажнайн Т.Төгсдөлгөөний хөлд ороод үлдсэн хөлд цохиод, Хэнтийн Э.Дарханбат Шонхорын М.Батнасанг суйлаад, Дундговийн Д.Энхболд Ховдын Г.Хишигбатыг давхар хамаад, Завханы Т.Хайдавдорж ИМХ-ий Б.Мөнх-Өрнөхийг хонгодож цацаад, Булганы Б.Түмэндэмбэрэл ИМХ-ий С.Төмөрбаатарыг хавираад, ИМХ-ий Б.Цэрэндагва Женкогийн М.Билгүүдэйг давуулж гуядаад тус тус тав давсан бол тунасан хоёрын барилдаан төдийлөн удсангүй Их Богдын Жамбалдорж сугадаж мушгиад Бөхбилэгтийн Б.Мөнхтулгыг орхив. Энэ даваанд Завханы Д.Бат-Эрдэнэ Ховдын Б.Анхжаргал нар гурав дахин барилдаж Даниа Бат-Эрдэнэ давав.
Зургаагийн даваанд зүүний магнай Б.Баянмөнх гоц мөргөж, П.Өсөхбаатар С.Очирбатыг, Э.Даш Э.Энх-Амгаланг, Б.Энх-Очирхуяг Н.Батсайханыг амлаад гарав. Намрын нээлтийн барилдааны их шөвөгт хүч үзсэн хоёр заан үзэгчдийг шуугиулсан уран хурц барилдаан үзүүлсэн бөгөөд С.Очирбатыг тахимдаад дайрахад П.Өсөхбаатар аргагүй л их спортын хүн гэдгээ харуулж дагаж “кольцо” эргээд тогтож үлдэв. Энэ байдлаас гарсны дараа барилдаан дахин үргэлжилсэн бөгөөд С.Очирбат заан хэт шатаж барилдаад уначихав. Мөн Төвийн Баянгийн Б.Энх-Очирхуяг Хантайширын Н.Батсайханыг хөмрөөд үлдсэн хөлд нь тахимдаад тун төвөггүй давсан бол өмнөх даваануудад өмсөх дархан мэхээрээ үзэгчдийг шуугиулж байсан Сэлэнгийн Улаалзгана заан Булганы Г.Ганбаатарыг амлаж баруун талдаа их доогуур хутгаж давснаар ямар ч байдлаас ямар ч мэхээр хэнийг ч шороодуулж мэдэх бөх болохоо харуулав. Э.Даш Э.Энх-Амгалан нарын барилдаан нэг удаа ойролцоо газардаж дахихад Даш давав. Мөн Хэнтийн Э.Дарханбат гурван бөхөөс Г.Жамбалдоржийг амласан ч Жамбалдорж тун ч зоримог тохой сөхөж хонгодоод давлаа.
Долоогийн даваанд зүүний магнай Б.Баянмөнх зүүний удаад гарах эрэмбэтэй Э.Дашийг амлав. Өнгөрсөн сарын барилдааны их шөвөгт хүч үзээд унасан даагаа нэхэхээр амласан нь энэ бөгөөд сонгосон барьцнаас давсан бол барууны магнай П.Өсөхбаатар зүүний гуравт гарах эрэмбэтэй Б.Энх-Очирхуягийг амлаж хөлд нь дутуухан суугаад гуд татуулчихав. Б.Улаалзгана Өвөрхангайн Б.Цэрэндагвыг амласан ч элэг бүсдэнгүүт этээд Цэрэндагва давав. Баярхүүгийн Улаалзгана заан хэдийгээр унасан ч энэ өдөр үнэхээр сайхан барилдлаа. Хөдөөнөөс ирээд удаагүй учраас бэлтгэлгүй байсан ч ид сайхан барилдаж байгаа сумын заануудыг ичээхээр барилдав. Тэр дархан мэхээ хэрхэн даацтай хийхийг цөөнгүй залууст бодитоор зааж үзүүлэв бололтой.
Завханы заануудын барилдаан төдийлөн сонирхолтой болоогүй бол тунасан хоёр ширүүхэн үзэлцэж Жамбал сөрж хонгодоод Үйтээ дагуулж хөмрөв. Хөмрөөнд нь үлдэж ар тийш нь дарж суулгаснаар Жамбалдорж их шөвгийн тавд шалгарлаа. Ламын гэгээний ногоон зодогт энэ өдөр олон хүнийг баярлуулав. Түүнийг сайн барилдана гэж мөн ч олон хүн хүлээж байсан даа, энэ удаа тэр хүсэлтийг нь ёсоор болгов.
8-ын даваанд Б.Баянмөнх мөн манлай заан Б.Чимэдванданг амлав. Саявтархан болсон ШУТИС-ийн сумын заануудын барилдаан дээр их шөвөгт хүч үзээд унасан даагаа мөн л нэхэхийг хүссэн бололтой. Хоёр заан хүч тэнцүүхэн барилдаж Б.Чимэдвандан гар таллаж тойрч ард нь гарсан боловч Бүрнээгийн Баянмөнх аргагүй жүдоч хүн болохоо харуулж зүүн талдаа давхар тохоод гайхалтай уран давав. Энэ өдөр жүдоч Б.Баянмөнх амаа авахдаа Даш, Вандан нарыг биш арай өөр хүн амлаад барилдсан бол үзүүр түрүүнд үлдэх бүрэн боломжтой байсан болов уу. Б.Энх-Очирхуяг гоц мөргөж, Б.Цэрэндагва Г.Жамбалдоржтой тунаж баруун хутгах мэхээрээ их сайн байсан ногоон зодогтыг төвөггүй шороодуулав.
Дараагийн даваанд Б.Баянмөнх Б.Энх-Очирхуяг нар хүч үзэж Б.Цэрэндагва гоц мөргөв. Өмнөх даваануудад нэлээд хүнд барилдаанууд хийсэн учраас энэ даваанд төдий л хүч гаргаж болсонгүй юу Баянаа өвдөг шороодож Буян-Арвижихын Энх-Очирхуяг бөхийн өргөөний сумын заануудын барилдаанд 4 дэх удаагаа үзүүр булаалдахаар шалгарлаа. Ойрын үед огт барилдаагүй ч ямархан хэмжээний бөх вэ гэдгээ арслангийн дүү нотлон харууллаа. Б.Энх-Очирхуягийн ах а.а Б.Энхтайван гэдгийг уншигчид маань юу эс андах вэ. П.Өсөхбаатар, Б.Баянмөнх нарыг цувруулж орхино гэдэг хэр хэмжээний бөх гэдгийн нотолгоо болох биз. Зогсолт сайтай, дагуулж хийсэн мэхэндээ даацтай, зоримог дайрч хийсэн мэхэндээ тэсрэлттэй барилддаг энэ бөхийг аймгийн цолд аль эрт хүрчих бололцоотой байсан гэж бөх сонирхогчид ярилцдаг. Хэдийгээр сумын заануудад барилдаж буй залуусын дунд ахимаг настай ч түүнд аймаг, цэргийн цол хүртэх бяр чадал, бөхийн авьяас бий. Гагцхүү хөдөлмөр, хичээл зүтгэл мэдэх болов уу.
Үзүүр түрүүний барилдаан түргэн шуурхай болж баруун талдаа татаж хавирсан мэхээ тун даацтай хийснээр Бизьяагийн Цэрэндагва арав даван түрүүллээ. Тэрээр “Аварга” БТДС-ийг у.н Б.Пүрэвсайхан, а.а М.Еркебулан нарын хамт суралцаж төгссөн бөгөөд аав нь мөн сумын заан цолтой. Мөн Архангай аймгийн залуу арслан М.Бадарчтай ойрын хамаатнууд юм. Өнөө жил Дундговь аймагт 4 даваад унасан бол сумынхаа наадамд түрүүлж заан цолоо баталжээ. Тэгвэл энэ удаа шилдэг залуусын шимтэй тулаанд арав даван түрүүлж аймгийн цолд хүрэх болсноо баталлаа.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна