Н.Очирхуяг: Гурван аймгийн 8 сумын хурдны угшил манай суманд хурсан


Тийн ялагч хэмээх могой жилийн хаврын эхэн сарын шинийн 3-ны билигт сайн өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уяачид цуглан хуралдаж, Намжилдоржийн Очирхуяг хэмээх залууг “Түвшин манлай хурд” Уяачдын холбооныхоо тэргүүнээр дуу нэгтэйгээр гар өргөн сонгожээ. Бизнесээ амжилттай эрхэлж, биеэ засаад гэрээ засчихсан яваа гялалзсан эрч хүчтэй залуугаар сумынхаа Уяачдын холбоог тэргүүлүүлснээр цаашид их зүйл хийж чадна гэдгийг нь “хашрууд” урьдчилан харсан хэрэг бизээ. Н.Очирхуяг тэргүүн ажлаа авснаас хойш Шинийн 7-нд их гурван насны уралдаан, 3-р сарын 17-нд бага гурван насныхаа уралдааныг тус тус хийсэн байна. Цаашид аймгийнхаа Уяачдын холбооны өгсөн чиг үүргийн дагуу ажиллаж, сум орон нутгийнхаа уяачид болоод хурдан хүлгэдийнхээ алдар сууг дуурсгахад анхаарч ажиллахаа тэрбээр ярьж байсан юм. Цаашлаад Хэнтий, Дорноговь аймгийн наадамд Түвшинширээ сумынхаа уяачдыг зохион байгуулалттайгаар оролцуулж, хурдан хүлгэдийнх нь шандасыг сорихоор залуу хүний хувьд холыг харж явна.
“Түвшин манлай хурд” Уяачдын холбоо 150 гаруй уяачаа гишүүнчлэн элсүүлсэн бөгөөд хаврын эхэн сард шинэчлэн зохион байгуулагдахдаа баг бүрээс төлөөлөл болгож сум, аймгийн Алдарт уяачдаа оруулан 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр тэргүүлэгчдээ сонгосон байна. Түвшинширээ сум Монгол улсын алдарт уяач 1, аймгийн алдарт уяач 8, 20 гаруй сумын алдарт уяачтай. Үүнээс заримыг нь энд дурдвал Монгол улсын алдарт уяач Жамбалын Шуну, аймгийн алдарт уяач Дорждэрэмийн Пүрэвдорж, Санжаажавын Арилд, Цэенгийн Дамдинсүрэн, Мижиддорж, Дорж, Шунугийн Баттулга, Чойн Буд гэх мэтээр үргэлжилнэ.
Энэ цагт улс, бүсийн наадамд тод магнай торгон жолоогоо өргүүлж, алдар суугаа дуурсгасан Ж.Шунугийн хээр морь, Пүрэвдоржийн эмнэг зээрд азарга, өвгөн хүрэн азарга, сүүлийн үед “Мон Уран”-ы Б.Наранхүүгийн наран хээр азарга, Хээр азарганы дүү улсын наадамд дөрөвт орсон хээр шүдлэн, “Алтай” констракшны Х.Бат-Эрдэнийн хүрэн морь гээд олон сайхан хурдан хүлгэд Түвшинширээ сумын унаган адуунууд. Өдгөө Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Говь-Алтай, Хэнтий, Дорноговь аймгуудад Түвшинширээ сумын хурдан хүлгүүд гарч уралдан шандас хурдаа гайхуулж байгааг ч энд дурдахгүй өнгөрөхийн аргагүй ээ.
-Түвшинширээгийн адуу сүүлийн үед улс бүсэд олон айраг түрүү авч, гоц амжилт гаргаж байгаад нутгийнхны хувьд бахархал бардамнал дүүрэн байгаа бизээ?
-Үнэхээр бахархахаас аргагүй сайхан амжилтыг манай Түвшинширээгийн ажнай хүлгүүд үзүүлж байна. Манай сум бол 3 аймгийн зааг нутаг учраас гурван аймгийн 7-8 сумдын хурдан угшил манайд цугласан байдгаараа их онцлогтой. Жишээлбэл Дэлгэрэх сумын банди тайж адуу, Баяндэлгэр, Түвшинширээгийн Орлой адуу, Ширээтийн цагаан адуу, Уулбаяны Хүүхэн шүүлэнгийн хээр, далиу ногоон гэсэн угшлуудын адуу бүгд манайд байдаг. Энэ нь манай нутгийн адуу хурдан байдгийн учир болов уу. Сүүлийн үед манай сумын хурдан хүлгүүд улсын наадамд их орж байна. Гадагшаа зарагдсан морьдоос ч ихээр давхиж байна. Ноднин жилийн улсын наадамд Цэенгийн Дамдинсүрэнгийн хүнд өгсөн их насны морь хүүхэд нь унасан боловч дөрөвт давхиж, мөн их насны морь түрүүлж, азарга аман хүзүүдэж, шүдлэн дөрөвт орсон амжилттай байна. Энэ он гарсаар Дүнжингаравт азарга түрүүлж, их насны морь таваар орсон.
-Дүнжингарав уралдаанд Түвшинширээгийн унаган азарга түрүүлж, их насны морь айрагдсан. Танай сумынхан Усан могой жил гарсаар яаж наадав?
-Энэ жилийн тухайд Өмнөговийн болон Дорноговийн бүсийн уралдаануудад манай уяачдын уяж сойсон морьд олноороо айрагдаж түрүүлж байна. Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд болсон наадамд манай сумаас азарга, соёолонгийн түрүүг авч, их насны морьд гурав, дөрөв, таваар орон айрагдаж, Дорноговийн Зүлэгт суманд болсон наадамд азарга түрүүлгэн могой жилийн уралдаанаа сайхан эхлүүллээ. Өнгөрсөн жилийн тухайд Хэнтий аймгийн баяр наадамд манай сумаас азарга нэг түрүү, нэг айраг, хязаалангийн түрүү, шүдлэнгийн айраг, дааганд 2 айраг, нийт 6 айраг түрүү авсан. Ж.Шуну, С.Арилд, Ц.Дамдинсүрэн, Д.Пүрэвдорж нарын алдарт уяачдыг залгаад залуу уяачид түрэн гарч ирж, олон айраг түрүү авч байна.
-Тэргүүн таны хувьд хэдийнээс хурдан хүлэг сонирхон уяж эхлэв?
-Миний аав Түвшинширээ сумын адуучин хүн байсан учраас би багаасаа л адуунд ойр өссөн. Аймгийн Алдарт уяач Арилд ахыгаа дагаж 2000 оноос хойш морь уяж байна. Сүүлийн 5-6 жил өөрөө бие дааж уяж байна. Сумандаа жилдээ юмуу эсвэл жил өнжөөд ганц нэг айраг түрүү авч, маш их хорхойсон уяж байна.
-Ямархан угшилтай шандаст хүлгээр наадаж байна вэ?
-Миний аавын унаган адуу байсан. Түүн дээрээ өөрийн хүч хөдөлмөрөөр авсан адуу, найз нөхдийн бэлэглэсэн адуугаараа цус сэлбэсэн. Эрдэнэцагаан, Халзан, Асгат, Баяндэлгэр, Дорноговийн Дэлгэрэх болон Хэнтий аймгуудаас адууныхаа угшлыг сайжруулахаар азарга, гүү, цуглуулаад байна. Миний өөрийн адууны гол цөм Аймгийн Алдарт уяач Арилд ахын адууны азарганы төлүүд. Гарсан үр төлүүд нь сайн давхиж байна.
-Тэжээсэн адуу тамир сайтай, давхил сайтай болдог гэцгээж байна. Адуу тэжээж уралдуулж үзэв үү?
-Тэжээгээд хоёр жил болоход ахиц гарч байгаа нь мэдэгдэж байна. Түрүү жил хоёрхон адуу тэжээгээд, тэрний нэг нь Мөнххааны Бүрэнцогт багт болсон уралдаанд түрүүлж, Жавхлант шаргын уралдаанд 17-д давхисан. Энэ жил суманд болсон бага насны уралдаанд нэг морь 111 шүдлэнгээс долоогоор, нэг нь 80 хэдэн шүдлэнгээс таваар давхисан.
-Цаашдын ажилд чинь өндөр амжилт хүсье. Түвшинширээ сумынхаа хурдан морины хөгжилд их зүйл хийгээрэй.
Д.Ирмүүн


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна