Улсын наадамд дөрөв түрүүлсэн гарамгай мэргэчүүл

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 14 -нд

Төрийнхөө их баяр наадамд дөрөв түрүүлсэн гарамгай мэргэчүүлийн хамгийн отгон нь Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Цэвээний Хүдэрчулуун юм. Тэрээр 1987, 1994, 2002, 2012 онуудад тус тус түрүүлж, аавынхаа энтэй харваач болохоо харуулаад авсан билээ. Түүний аав Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын Гарамгай мэргэн Аюушийн Цэвээн 1973, 1977, 1984, 1988 онуудад улсын баяр наадмын эрэгтэйчүүдийн сурын харваанд “түрүү магнай” болж байлаа. Мөн энэхүү жагсаалтад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул Оригийн Адилбиш 1952, 1955, 1961, 1963 онуудад түрүүлсэн амжилтаараа багтаж байгаа бол удаах нь Төв аймгийн Заамар сумын уугуул Мөнхийн Дашцэрэн /1962, 1964, 1966, 1970 он/ болж байгаа юм.  Түүнчлэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Гавьяат тамирчин Шагжсүрэнгийн Даваахүү 1990, 1993, 1995, 1999 оны баяр наадмын сурын харваанд түрүүлэн дөрвөнтөө түрүүлэн, наадамчин олны баягасан бахдам амжилтын эзэн билээ.

МУ-ын мэргэн П.Гарамдорж

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна