Улсын наадамд гурав түрүүлсэн гоц мэргэчүүл

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 13 -нд

Өвөг дээдсээс уламжлан ирсэн сурын харваагаар улсын баяр наадамд амжилт гаргасан харваачдын хамгийн хамгийнаас сонирхуулж байгаа билээ. Энэ удаад улсын наадамд эрэгтэй харваачдаас гурав түрүүлсэн гоц мэргэчүүлийг сонирхуулахад: 
1. Түвшинбаярын Лонжид /1965, 1968, 1971 он/ Баян-Өлгий аймаг Сагсай сум
2. Цэрэндоржийн Гэнин /1978, 1979, 1982 он/ Дорнод аймаг Баян-Уул сум
3. Жанчивын Баттөмөр /2003, 2007, 2008 он/ Өмнөговь аймаг Манлай сум
Нэмж сонирхуулахад улсын их баяр наадамд зургаа түрүүлж Дархан мэргэн, 5 түрүүлж Даяар дуурсах , 4 түрүүлж Гарамгай мэргэн, 3 түрүүлж Гоц мэргэн, хоёр түрүүлж хошой, нэг түрүүлж мэргэн цолны эзэн болдог юм.

МУ-ын мэргэн П.Гарамдорж

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна