Олзыг олуулаа

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 12 -нд

МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ энэ жилийн хамгийн одтой наадсан уяачдыг тэргүүлээд байгаа билээ. Улсынхаа баяр наадмаас нэг түрүү, таван айраг хүртсэн бол морины олимп “Их хурд 6” уралдаанд хүрэн морио түрүү магнайд хурдлуулан баярын нулимс дуслуулан зогссон нь саяхан.
Уяачдын хувьд авсан байныхаа хишгийг олонтойгоо хуваалцдаг улс. Тэр жишгээр Тод манлай ч  сайн үйлсийн төлөө аянд ямагт тэргүүн эгнээнд явдаг нэгэн. Түүний тэргүүлдэг “Алтай констракшн” компани ч нийгмийн хариуцлагаа ухамсарлан, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог бөгөөд хамгийн сүүлд гэхэд
“Шинэ үе” продакшны жүжигчин СТА Г.Ундармаагийн “Итгэлийн танхим” төсөлд нэгджээ. Улсын нэгдсэн төв эмнэлгийн хүлээлгийн танхимыг тохижуулахад “Алтай” констракшн компаниас 10 сая төгрөгийг хандивлаж, олзыг олуулаа гэдгийг харуулаад авлаа.

А.Дөл 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна