Гүүг хээлтүүлэгт бэлтгэх

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 12 -нд

Хээлтүүлгийг амжилттай явуулахад гүүний хээл авалтыг сайн хангахын тулд бэлтгэл ажил их чухал. Энэхүү бэлтгэл ажилд юу орох вэ гэхээр гүүг төгс чанартай тэжээлээр зөв тэжээх, зөв арчилж маллах, ажилд зөвөөр эдэлж ашиглах гэхчилэн багтах юм. Байран маллагааны үед гүүнд азотлог болон эрдэм бодис мөн түүнчлэн витаминаар баялаг, чанар сайтай өвс өгөх нь чухал. Гүүг шүүслэг тэжээл, янз бүрийн үндсэн үрт ургамал нэн ялангуяа шар лууван, эрдэнэшиийн даршаар ба мөн ургуулсан үр будаагаар тэжээх нь гүүний бэлгийн үйл ажиллагаанд нэн зохимжтой. Гүү тус бүрийг эцээж ядраахгүйгээр ажилд эдлэхдээ зөв журмыг тогтоосон байх ёстой. Ажилд эдлэхгүй байгаа өдрөө гүүг задгай хашаанд буюу эсвэл бэлчээрт гаргаж цэвэр агаар, нар салхинд удаан байлгах, явж хөдлөх бололцоо олгох хэрэгтэй. Гүүг цэвэр агаар нар салхинд байлгах явдал түүний бэлгийн эрхтний үйл ажиллагааг сайжруулахад дөхөм үзүүлж үржлийг нь дээшлүүлдэг. Хээлтүүлгийг цаг тухайд нь явуулж дуусгах ба гүүний үржлийг дээшлүүлэхийн тулд тэдгээрийн бэлгийн эрхтнийг тогтмол ажиглаж, өвчтэй гүүг илрүүлэн хээлтүүлгийн улирал эхлэхээс өмнө эмчилгээнд оруулна.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна