Унаач С.Батжаргал: Цэнхэр хашаа орж явахад нэг л сонин уйлах гээд байсан


Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга Н.Гантулгын сартай зээрд даага АХ-ын 92 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны эрлийз бага насанд аман хүзүүнд хурдлан ирсэн билээ. Зээрд даагыг 11 настай Сүхтөмөрийн Батжаргал хүү унаж хурдлуулан ийнхүү төрийн наадмын данст хүлгэдийн тоог нэгээр нэмсэн юм. СТА дуучин А.Хосбаярын “Гүйгүүл морь” дууг аялах дуртай унаач хүү том болоод уяач болох мөрөөдөлтэй гэнэ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Сартай зээрд даагаа аман хүзүүдүүллээ. Баярынхаа сэтгэгдлээс бидэнтэй хуваалцаач?
-Морь унаад салхи татуулан давхиж явах сайхан шүү дээ. Зарим томчуудын хүсч байгаа шиг хүүхэд морь унаж уралдахаа больчихвол ямар муухай байх болоо. Маргааш уралдаантай гэж бодоход л хар аяндаа баяр хөөр төрөөд байдаг юм. Гэхдээ улсын наадам үнэхээр сүрдмээр шүү. Мэдээж сумын наадамтай харьцуулах юм биш. Ямар олон морь уралдана гээч. Үнэндээ анх очоод сандарч байлаа. Харин энэ удаад “туршлагатай” үзсээн. Гэхдээ цэнхэр хашаа орж явахад нэг л сонин уйлах гээд байсан. Бодвол баярлаад л тэр байх даа. /инээв/
-Тийм байхаа. Морь унаж уралдаад удаж байна уу?
-Найман наснаасаа эхэлж морь унаж байна. Анх сумынхаа наадам Амгаа ахын уядаг Алтансүхийн хээр азаргыг унаж аман хүзүүдүүлж байлаа. Энэ хээр азаргыг Сүхээ ах нэг онд 12 удаа айрагдуулсан, мундаг байгаа биз. Үүнээс наймыг нь би унаж авсан. Бусдыг нь Анхаа ах унадаг байсан юм. Гэхдээ одоо том болоод мориноос хасагдаж, халааг нь зургаан настай Сүхбат дүү залгаж байна. Манай Сүхбат энэ хавар Намсрайн хүрэн халзан морийг тавлуулж, уралдааны өм нээгдээд байгаа юм. Манай уяач Амгаа ахын хүү л дээ.
-Олон айраг түрүүтэй болсон байх даа?
-Сумын наадмаас бол зөндөө айрагтай. Аймагт гэвэл 2011 онд Төв аймагт соёолон үрээ тавлуулсан нэг амжилт бий. Дараа нь улсын наадмын аман хүзүү нэмэгдэж байна.
-Магадгүй хойгуур орчихоод сургамж болон үлдсэн наадам гэж бий юу?
-Байлгүй яахав. Уралдсан болгондоо амжилт гаргана байхгүй шүү дээ. Өнгөрсөн жил Угтаалцайдам сумынхаа наадамд зургаалсан. Тэр үед айрагдахад ийм ойрхон байхад гэж бодохоос урам хугарсан шүү. Миний л буруу байсан байх даа.
-Мэргэжлээ сонгож амжсан уу?
-Уяач болно гэж бодож байгаа. Амгаа ах маань надад хоёр сайхан гүү бэлэглэсэн. Яваандаа сайн азарганд хураалгаад сайхан адуутай болно гэж бодож байна. Уясан морьдоо түрүүлж, айрагдуулаад цоллуулж зогсоо ах нарыг харахаар гоё шүү.
-Аль хичээлдээ илүү дуртай вэ?
-Би Төв аймгийн Угтаацайдам сумын 10 жилийн дунд сургуулийн Дашгэлэг багштай 6б ангид сурдаг. Уран зохиолын хичээлдээ их дуртай.
-Тэгвэл цээжинд явдаг сайхан шүлгээр ярилцлагаа өндөрлөвөл яаж байна?
-Сандраад санаанд орохгүй байх чинь. Шүлэгний оронд дуртай дуугаа аялж болох юм.
-Ямар?
-Дуучин А.Хосбаярын дуулдаг “Гүйгүүл морь” дуу.
...Шингэх нарны туяагаар
Шивээн толгой сүвлээд
Ижлээ захлан идээшилж
Нутгаа зорин тэмүүлсэн
Газар үнэрлэн өргөж яваа
Ганц морийг битгий үргээ...гээд л дуулах дуртай.
-Дуулдаг байх нь ээ? Дууны төрлөөр “айраг түрүү”-тэй юм биш биз?
-Энэ дууг дуулаад сургуулийнхаа урлагийн үзлэгт гуравдугаар байранд орж байсан. Аав маань их гоё дуулдаг юм. Аавын авьяасаас надаа жоохон өвлөгдсөн юм байлгүй.
-Ярилцсанд баярлалаа. Хүсэл мөрөөдлөө биелүүлж сайн уяач болоорой.
П.Ундраа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна