Санжаадамба заан хол илүү байж хоёр дараалан түрүүллээ
Суут Богд Эзэн Чингис хааны эснэсний 851 жилийн ой, Үндэсний бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан өчигдөр буюу 2013 оны 11 дүгээрсарын 04-ий өдөр Монгол Бөхийн Өргөөнд боллоо.
Эрэмбэ өндөртэй 128 бөхийн барилдааныг улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, улсын гарди Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба, Б.Батмөнх нар манлайлан барилдав. Бөхийн тоо цөөн гэлээ чансаа тун ч өндөртэй болсон энэ барилдаанд улсын аварга 1, улсын арслан 2, улсын гарди 2, улсын заан 3, улсын харцага 7, улсын начин 22, аймгийн хурц арслан 3, аймаг цэргийн арслан 51, аймгийн заан 19, аймгийн харцага 17, аймгийн начин 2 оролцон барилдлаа.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Аварга ДС-ийн оюутан а.х Э.Эрдэнэбаяр у.з М.Өсөхбаярыг зүүн тонгороод, а.з Б.Мөнх-Эрдэнэ у.н Л.Гантулгыг барьц сонгож мордоод, а.з С.Ган-Идэр у.н Н.Батзаяаг дагуулж мушгиад, а.з Л.Цээсүрэн у.н Т.Баасанхүүг шахаж татаад, а.а Г.Ганжад а.а Б.Дэлгэрсайханыг дагуулж зайлж татаад, а.а Б.Хаш-Эрдэнэ ц.а Б.Ганзоригийг бярдаж мушгиад, а.а Д.Тангад а.а О.Хангайг тахимдаад, а.а Б.Бат-Амгалан а.а Н.Ганзоригийг мушгиад, а.х.а Б.Одгэрэл а.з Б.Бадамсүрэнг мушгихад дагаж эргээд тус тус давлаа. Нэгийн даваанд сонирхолтой гэмээр оноолтууд олон гарав. Ховд аймгийн харьяат улсын харцага Г.Алтангэрэл, у.ө.и.н Ц.Лхагвасүрэн нар нэг нутгийн аймгийн харцагууд болох М.Ганзориг, Л.Алтангэрэл нартай оноолт таарч давсан бол улсын залуу начин Т.Баасанхүү нэг аймгийн, бүр нэг сумын харьяат а.з Л.Цээсүрэнтэй таарч Л.Цээсүрэн заан шуудагнаас шахаж татаад хөнгөхөн давав. Хэнтийн хоёр арслан /Б.Хадбаатар, Г.Ганцоож/, Баян-Өлгийн хоёр арслан /Б.Серик, М.Еркебулан/ хоорондоо таарч барилдсан нь бас сонин.
Хоёрын даваанд Хөвсгөлийн шинэ арслан Б.Хаш-Эрдэнэ у.з Ч.Санжаадамбыг давхар ачаад бас ч хазайлгав. Үнэндээ энэ өдөр Хаш-Эрдэнээс өөр зааныг хазайлгасан хүн гарсангүй гэхэд болохоор байлаа. А.а Д.Амарсайхан у.х Г.Алтангэрэлийг барьц сонгож мордоод, а.а Б.Эрдэнэхүү у.ө.и.н Ш.Уламбаярыг хөлд нь орж түлхээд, а.а Л.Шинэбаатар у.н Б.Сумьяаг хонгодож цацаад, а.а Б.Хадбаатар у.н С.Батсуурийг солгой тонгороод хайнцаж ахин барилдаж мордоод давлаа. Мөн энэ даваанд улсын цолтой 32 аймгийн цолтой 32 бөх гарч барилдсан бөгөөд давааны төгсгөлд у.н Р.Пүрэвдагва а.х.а О.Гантулга, у.н Б.Пүрэвсайхан а.х.а Б.Одгэрэл, у.н Л.Цэрэнтогтох а.х.а Ш.Мөнгөнбаатар нар оноолт таарч тун ч сайхан барилдаанууд гарав.
Бөхийн барилдааны гурвын даваанд у.г Б.Гончигдамба у.н П.Ганхүүг тахимдаад дайрахад дагуулж зайлаад, у.з Ч.Санжаадамба у.н Н.Бүрэнбаатарыг давхар тохоод, у.х А.Цацабшир а.а Л.Шинэбаатарыг давхар хамаад дамжиж мордоод, у.х Т.Өсөх-Ирээдүй у.х Ч.Цогбаярыг зүүн талдаа хавираад давав. Мөн энэ өдөр тун ч “эвгүй” бөх гэдгээ нотолсон Булганы Д.Амарсайхан у.г Ж.Бат-Эрдэнийг шуудагдаад түрэхэд дагуулж тун сайхан зайлаад давснаар энэ өдрийн гол “баатрууд”-ын нэг боллоо. Мөн у.х Ц.Содномдорж а.х.а Б.Одгэрэлийг амлаж арслан барьцгүй хавсраад нэлээн дөхүүлсэн ч дутуудав. Барилдаан нэлээд удааширч Одгэрэл арслан барьц сонгосон бөгөөд татаж хавирсан боловч өөр дээрээ татаж унаснаар харцага даваа авлаа. Унасан ч гэлээ инээгээд боссон хурц арслан маань нэг хоёрын даваанд аймгийн шилдэг заан Б.Бадамсүрэн, улсын залуу начин Б.Пүрэвсайхан нарын мэхэнд үлдэж давсан бөгөөд бэлтгэл тун ч сайтай байгаа нь харагдаж байлаа. Мөн у.х Н.Батсуурь у.н Ц.Одбаярыг амлаж сонгосон барьцнаас өргөж цацаад начин давсан бол шилдэг начин Ж.Чулуунбат харцага Э.Оюунболдоор даваагаа ахиуллаа. Өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат а.а Б.Эрдэнэхүүг амласан ч мордуулж шороодсон бол Б.Сангисүрэн начин гурван бөхөөс Р.Пүрэвдагвыг амлаж шуудагдаад дайрахад нь баруун давуулж гуядаад сайхан давлаа. Тунасан хоёрын барилдаан барьц сонгоонд хүрч Л.Цэрэнтогтох начин барьцандаа хэт шунаж цөмөрч гишгээд өвдөг шороодов.
Дөрвийн даваанд у.а С.Мөнхбат а.а Д.Амарсайхаынг зүүн талдаа барьцгүй хавсарч, у.г Б.Гончигдамба у.н Ж.Чулуунбатын хөлд ороод, у.н Б.Сангисүрэн у.з Б.Батмөнхийг барьц сонгож хавираад тус тус давсан бол у.а П.Бүрэнтөгстэй таарсан у.н Ц.Одбаяр, у.з Ч.Санжаадамбатай таарсан у.н Б.Амарзаяа, у.х Ө.Бат-Оршихтой таарсан у.х Ц.Содномдорж нар төдийлөн барилдаан гаргалгүй өвдөг шороодов. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй у.х А.Цацабширыг зүүн хутгаад давлаа. Өмнөх гурван давааны өрсөлдөгчдөө бүгдийг татаж хавираад давсан бол энэ удаад дархан зүүн хутгаагаараа Цацабширыг давав.
Тавын даваанд улсын аварга С.Мөнхбат у.х Т.Өсөх-Ирээдүйг амласан ч харцага хүч гарган барилдсангүй тахим өгөв. Харин улсын арслан П.Бүрэнтөгсөд амлуулсан у.х Ө.Бат-Орших тун ч сайхан барилдаж баруун талдаа зайлаад угсруулж хавсраад жүдо бөхөөр бол “ippon” үнэлгээгээр унагав. Тунасан хоёрын барилдаанд заан дархан нааж хавирах мэхээрээ тун ч төвөггүй давлаа.
Их шөвөгт аварга С.Мөнхбат улсын арслан Х.Мөнхбаатарыг амлаж заан харцага хоёр тунав. Санжаадамба заан толгойг нь уургалж гуд татаад давсан бол арслан аварга хоёрын барилдаан нэлээд удааширч ээлжлэн барьц сонгож, аварга сонгосон барьц задрангуут солгой талдаа мушгиж тонгороод давлаа.
Үзүүр түрүүний барилдаанд заан мөн л нааж хавирах мэхээрээ давснаар энэ барилдаанд дараалан, мөн бөхийн өргөөнд болсон сүүлийн хоёр барилдаанд ч дараалан түрүүлж буй нь энэ. Энэ янзаараа мөн ч олон түрүүлэх буй заа.
Гал гарсан олон барилдаантай, шигшмэл бөхчүүдийн шимтэй “тулаан”-ы дүйзийг нэгийн даваанаас сонирхоно уу.
Нэгийн даваа
1. С.Мөнхбат у.ав - Н.Энхжаргал а.н
2. Х.Мөнхбаатар у.а - Ц.Ганбат а.н
3. П.Бүрэнтөгс у.а - Ж.Бадрал а.х
4. Б.Гончигдамба у.г - Ж.Энхбаатар а.х
5. Ж.Бат-Эрдэнэ у.г - Д.Батсүх а.х
6. М.Өсөхбаяр у.з - Э.Эрдэнэбаяр а.х
7. Ч.Санжаадамба у.з - А.Мөнхтүшиг а.х
8. Б.Батмөнх у.з - Д.Мөнхболд а.х
9. Ө.Бат-Орших у.х - Д.Пүрэвдорж а.х
10. Т.Өсөх-Ирээдүй у.х - Б.Бат-Өлзий а.х
11. А.Цацабшир у.х - Ж.Мандахбаяр а.х
12. Ц.Содномдорж у.х - Ц.Анхбаяр а.х
13. Г.Алтангэрэл у.х - М.Ганзориг а.х
14. Н.Батсуурь у.х - М.Гансүх а.х
15. Э.Оюунболд у.х - С.Золбаяр а.х
16. Э.Энхбат у.н - Б.Зоригтбаатар а.х
17. Ц.Лхагвасүрэн у.н - Л.Алтангэрэл а.х
18. Ш.Уламбаяр у.н - Д.Тогтохжаргал а.х
19. Н.Бүрэнбаатар у.н - Д.Энхбаяр а.х
20. Ду.Батбаяр у.н - Б.Гончигтавхай а.з
21. П.Ганхүү у.н - Н.Золбоо а.з
22. Л.Гантулга у.н - Б.Мөнх-Эрдэнэ а.з
23. Н.Батзаяа у.н - С.Ган-Идэр а.з
24. Б.Заяамандах у.н - М.Аманбек а.з
25. С.Багахүү у.н - Д.Бадамгарав а.з
26. С.Батсуурь у.н - Б.Шаравнямбуу а.з
27. Б.Сангисүрэн у.н - Р.Анхбаатар а.з
28. Б.Сумъяа у.н - Х.Алтансүх а.з
29. Б.Амарзаяа у.н - Б.Болдбаатар а.з
30. Ч.Цогбаяр у.н - Б.Номиндалай а.з
31. Ж.Чулуунбат у.н - Э.Нямаа а.з
32. Ц.Одбаяр у.н - Д.Дарханбаатар а.з
33. Р.Пүрэвдагва у.н - М.Батцэнгэл а.з
34. Б.Пүрэвсайхан у.н - Д.Буянт а.з
35. Л.Цэрэнтогтох у.н - Л.Жамсран а.з
36. Т.Баасанхүү у.н - Л.Цээсүрэн а.з
37. Ш.Мөнгөнбаатар а.х.а - П.Баярхүү а.з
38. Б.Одгэрэл а.х.а - Б.Бадамсүрэн а.з
39. О.Гантулга а.х.а - Ш.Пүрэвгарьд а.а
40. А.Сүмбээ а.а - Х.Оргилболд а.а
41. А.Отгонбаатар а.а - Ц.Чинзориг а.а
42. Б.Хашбат а.а - Б.Уугандаваа а.а
43. Б.Дэлгэрсайхан а.а - Г.Ганжад а.а
44. Ж.Мөнгөн а.а - Б.Мижидсүрэн а.а
45. Л.Шинэбаатар а.а - Н.Эрдэнэчулуун а.а
46. Б.Ганзориг ц.а - Б.Хаш-Эрдэнэ а.а
47. Б.Баатарцол а.а - Д.Тамир а.а
48. Б.Хадбаатар а.а - Г.Ганцоож а.а
49. Л.Лха-Очир а.а - Ж.Алтаншагай а.а
50. П.Мөнхбат а.а - А.Саруулсайхан а.а
51. С.Ерөөлт а.а - С.Ариунбилэг а.а
52. О.Хангай а.а - Д.Тангад а.а
53. Н.Ганзориг а.а - Б.Бат-Амгалан а.а
54. Б.Бат-Эрдэнэ а.а - Б.Хишигбаатар а.а
55. Ш.Дарханбат а.а - Б.Ганбаатар а.а
56. Б.Серик а.а - М.Еркебулан а.а
57. Го.Отгонбаатар а.а - Г.Баасандорж а.а
58. Д.Энхбат а.а - Т.Чулуунгэрэл а.а
59. Ц.Чимэддорж а.а - Д.Амарсайхан а.а
60. Б.Эрдэнэхүү а.а - Э.Ванданцэрэн а.а
61. Н.Батсайхан а.а - Т.Сүрэнжав а.а
62. Б.Бат-Орших а.а - П.Батмөнх а.а
63. Давж.Батбаяр а.а - Б.Ганхуяг а.а
64. А.Давааням а.а - З.Наранбаатар а.а
Хоёрын даваа
1. С.Мөнхбат у.ав - Э.Эрдэнэбаяр а.х
2. Х.Мөнхбаатар у.а - Б.Мөнх-Эрдэнэ а.з
3. П.Бүрэнтөгс у.а - С.Ган-Идэр а.з
4. Б.Гончигдамба у.г - Л.Цээсүрэн а.з
5. Ж.Бат-Эрдэнэ у.г - Г.Ганжад а.а
6. Ч.Санжаадамба у.з - Б.Хаш-Эрдэнэ а.а
7. Б.Батмөнх у.з - Д.Тангад а.а
8. Ө.Бат-Орших у.х - Б.Бат-Амгалан а.а
9. Т.Өсөх-Ирээдүй у.х - Б.Ганбаатар а.а
10. А.Цацабшир у.х - М.Еркебулан а.а
11. Ц.Содномдорж у.х - Г.Баасандорж а.а
12. Г.Алтангэрэл у.х - Д.Амарсайхан а.а
13. Н.Батсуурь у.х - П.Батмөнх а.а
14. Э.Оюунболд у.х - Б.Ганхуяг а.а
15. Э.Энхбат у.н - З.Наранбаатар а.а
16. Ц.Лхагвасүрэн у.н - Н.Батсайхан а.а
17. Ш.Уламбаяр у.н - Б.Эрдэнэхүү а.а
18. Н.Бүрэнбаатар у.н - Д.Энхбат а.а
19. Ду.Батбаяр у.н - Б.Бат-Эрдэнэ а.а
20. П.Ганхүү у.н - С.Ерөөлт а.а
21. Б.Заяамандах у.н - П.Мөнхбат а.а
22. С.Багахүү у.н - Л.Лха-Очир а.а
23. С.Батсуурь у.н - Б.Хадбаатар а.а
24. Б.Сангисүрэн у.н - Б.Баатарцол а.а
25. Б.Сумъяа у.н - Л.Шинэбаатар а.а
26. Б.Амарзаяа у.н - Ж.Мөнгөн а.а
27. Ч.Цогбаяр у.н - Б.Хашбат а.а
28. Ж.Чулуунбат у.н - А.Отгонбаатар а.а
29. Ц.Одбаяр у.н - А.Сүмбээ а.а
30. Р.Пүрэвдагва у.н - О.Гантулга а.х.а
31. Б.Пүрэвсайхан у.н - Б.Одгэрэл а.х.а
32. Л.Цэрэнтогтох у.н - Ш.Мөнгөнбаатар а.х.а
Гурвын даваа
1. С.Мөнхбат у.ав - Б.Хадбаатар а.а
2. Х.Мөнхбаатар у.а - Б.Бат-Эрдэнэ а.а
3. П.Бүрэнтөгс у.а - Б.Заяамандах а.а
4. Б.Гончигдамба у.г - П.Ганхүү у.н
5. Ж.Бат-Эрдэнэ у.г - Д.Амарсайхан а.а
6. Ч.Санжаадамба у.з - Н.Бүрэнбаатар у.н
7. Б.Батмөнх у.з - Н.Батсайхан а.а
8. Ө.Бат-Орших у.х - С.Багахүү у.н
9. Т.Өсөх-Ирээдүй у.х - Ч.Цогбаяр у.н
10. А.Цацабшир у.х - Л.Шинэбаатар а.а
11. Ц.Содномдорж у.х - Б.Одгэрэл а.х.а
12. Н.Батсуурь у.х - Ц.Одбаяр у.н
13. Э.Оюунболд у.х - Ж.Чулуунбат у.н
14. Э.Энхбат у.н - Б.Эрдэнэхүү а.а
15. Б.Сангисүрэн у.н - Р.Пүрэвдагва у.н
16. Б.Амарзаяа у.н - Л.Цэрэнтогтох у.н
Дөрвийн даваа
1. С.Мөнхбат у.ав - Д.Амарсайхан а.а
2. Х.Мөнхбаатар у.а - Б.Эрдэнэхүү а.а
3. П.Бүрэнтөгс у.а - Ц.Одбаяр у.н
4. Б.Гончигдамба у.г - Ж.Чулуунбат у.н
5. Ч.Санжаадамба у.з - Б.Амарзаяа у.н
6. Б.Батмөнх у.з - Б.Сангисүрэн у.н
7. Ө.Бат-Орших у.х - Ц.Содномдорж у.х
8. Т.Өсөх-Ирээдүй у.х - А.Цацабшир у.х
Тавын даваа
1. С.Мөнхбат у.ав - Т.Өсөх-Ирээдүй у.х
2. Х.Мөнхбаатар у.а -Б.Сангисүрэн у.н
3. П.Бүрэнтөгс у.а - Ө.Бат-Орших у.х
4. Б.Гончигдамба у.г - Ч.Санжаадамба у.з
Зургаагийн даваа
1. С.Мөнхбат у.ав - Х.Мөнхбаатар у.а
2. Ч.Санжаадамба у.з - Ө.Бат-Орших у.х
Долоогийн даваа
1. С.Мөнхбат у.ав - Ч.Санжаадамба у.з
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна