Өвлийн уралдаанууд болдгоороо болно

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 31 -нд

Хурдан морь сонирхогчдын дунд сүүлийн үеийн хамгийн тулгамдсан сэдэв болоод байгаа өвөл морь уралдах эсэх тухай асуудлаар бид ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгээс тодруулга авлаа. Тэрээр хэлэхдээ “хаврын тэргүүн сард зохион байгуулагддаг засгийн газрын тогтоолт бүсийн наадмууд болдгоороо болно. Өөрөөр хэлбэл “Дүнжингаравын хурд” буюу төвийн бүс болон хаврын бүсийн уралдаанууд зохион байгуулагдана. Харин өөр уралдаануудын тухайд одоогоор ямар нэг шийдгүй байна” хэмээлээ. Тиймээс эрхэм уншигч та бүхэн, морьдоо тэжээн бэлтгэлээ базааж болох нь ээ.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна