Ойрд зодоглоогүй цолтнуудын цугларалт

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 28 -нд

Ойрд зодоглоогүй олон цолтонтой тун ч сайхан барилдаан өчигдөр буюу 10 дугаар сарын 27-ы ням гарагт Монгол Бөхийн өргөөнд боллоо.
Монгол улсын аварга С.Мөнхбат, улсын залуу арслан П.Бүрэнтөгс, улсын гарди Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба нараар манлайлуулсан хүчит 224 бөхийн барилдаанд улс аймгийн цолтой бөхчүүд олноор хүрэлцэн ирсэн тул 41 сумын заан аманд гарах эрхтэй болов.
Барилдааны нэгийн даваанд ДЦС-4 ТӨК-ий бөх Б.Довуучтөмөр у.х Г.Алтангэрэлийг хөлдөө алдсан ч дагуулж давхар ачаад давсан бол у.н Ц.Одбаярт тахимдуулсан Аварга ДС-ийн оюутан с.з Г.Батмөнх дагуулж тохоод нэлээн нисэлттэй басхүү чимээтэй давж олныг баясуулав. У.н Б.Сангисүрэн, Булган аймгийн харьяат с.з Г.Ганбаатар нарын барилдаан тун ч ойролцоо хэв маягтай гэдгийг бөх сонирхогчид андахгүй. Аварга дээд сургуулийн төгсөгчид оноолт таарч харилцан сугадалцаж барилдсан бөгөөд өрсөж мушгисан Ганбаатар давав. Мөн сүүлийн үед илт өсч буй Завхан аймгийн харьяат, ЗТ констракшны бөх с.з Д.Бат-Эрдэнэ а.х.а Ч.Батчулууныг сугадаад хөөхөд дагуулж хөмрөөд, Дорноговь а.н Г.Ширчинбат а.а Б.Хишигбаатарыг мушгиад, Архангай а.н Б.Энх-Амгалан а.з Б.Бадамсүрэнг хөмрөөд, Дорноговь а.н Х.Лувсанжамц хөдөлмөрийн баатар, жүдоч Х.Цагаанбаатарыг шахаж татаад, Сэлэнгэ аймгийн начин Г.Баасансүрэн а.з Б.Номиндалайг мушгиж тонгороод, Говь-Алтай а.н Т.Сайханжаргал а.з Б.Эрдэнэбаярын хөлд орж дэрлээд, Дорнод а.н Д.Анар а.а Б.Хаш-Эрдэнийг мордоход дагуулж хөмрөөд уран гоё давцгаасан бол а.н Ш.Нямсайхан а.а М.Бадарчийг хөлдөө алдсан ч дархан ташаатай гэдгээ батлаж давуулж хөмрөөд өвдөг шороодуулав.
Мөн у.н Ж.Чулуунбат с.з Г.Хишигбат нар ташаа нийлж начин даацтай тонгороод, у.н Ду.Батбаяр с.з Г.Жамбалдоржийг хавираад, а.а Б.Хадбаатар а.н Т.Ганзаяаг хутгаж зүтгээд, а.а П.Мөнхбат а.н Б.Батбаярыг баруун талдаа татаж хавираад, а.а М.Еркебулан а.н Г.Гантулгыг харваж тахимдаад, а.а Д.Амарсайхан а.н М.Баасанбатыг давхар хамаад угсруулж хутгаад, а.а Б.Уугандаваа а.н Т.Аззаяаг түрээд хөөхд нь дагуулж хавираад, а.з Л.Жамсран а.н Д.Нарангаравыг гар ачаад давсан барилдаанууд үзүүштэй сайхан боллоо.
Бөхийн барилдааны хоёрын даваанд у.х Ц.Содномдорж а.н Ц.Мөнхбаярыг хөлд нь орж цацаад, у.н П.Ганхүү а.н Х.Гантулгыг давхар тохоод, а.а Е.Эрдэнэжаргал а.х Л.Алтангэрэлийг хонгодож цацаад, а.х.а Б.Одгэрэл а.х барьцгүй хавираад, а.а А.Сүмбээ а.х Б.Зоригтбаатарыг хутгааг нь мулталж цохиод, а.а Д.Энхбат а.а Д.Тангадыг сугадаж хавираад, а.а Б.Уугандаваа а.а Б.Энхбаатарыг мушгиад, а.а А.Давааням а.а Т.Чулуунгэрэлийг ардаа алдсан ч давуулж бариад хөмрөөд тус тус давцгаалаа. Мөн с.з Д.Бат-Эрдэнэ у.з Б.Соронзонболдтой их зоригтой сайхан үзээд шороодов.
Гурвын даваанд улсын аварга С.Мөнхбат а.а Ш.Дарханбатыг сууж өмсөөд уран гоё давж үзэгчдийг шуугиулав. Мөн а.з С.Ган-Идэр у.х Н.Батсуурийг гишгэдлийг нь тааруулж барьцгүй хавираад давснаар уран барилдааны шагнал хүртэх эрхтэй болов. Мөн улсын харцага Т.Өсөх-Ирээдүй а.а Б.Батхуягтай удтал хүч үзэж зүүн хутгаад, у.ө.и.н Ш.Уламбаяр а.а Д.Амарсайханыг давуулсан боловч өөр дээрээ гуядаж өвдөг шороодов. Харин энэ даваанд сүүлийн хоёр ч барилдаанд мөн гурвын даваанд амлаад өвдөг шороодсон у.н Ч.Цогбаяр а.а Б.Эрдэнэхүүг амлаж мушгиж тонгород нэлээд дөхүүлээд мөн барсангүй унав. Тэдний энэ намрын даваа унааны харьцаа 3:0 боллоо. Улсын залуу начин Р.Пүрэвдагва 5 бөхөөс улсын начин Т.Баасанхүүг амлаж хонгодож хөөгөөд, у.н Б.Пүрэвсайхан а.а Б.Суманчулууныг амлаж шахаж татаад давсан бол тунасан хоёрын барилдаанд мордоод дайрсан хурц арслан давав. Харин энэ даваанд ихэнх начин цолтнууд өөрийн нутгийн бөхчүүдээ амлаж “давцгаав”.
Дөрвийн даваанд зүүн барууны магнай аварга арслан хоёр учраагаа тун ч төвөггүй орхисон бол гарди Б.Гончигдамба а.а Б.Эрдэнэхүүг харцагадаж шигшээд буцааж тосгуулж хавираад хаяв. Мөн улсын наадмын дөрвийн даваанд оноолт таарч байсан Б.Соронзонболд Б.Одгэрэл нар учраа таарч дутуухан хавирахад нь мэдэрч татсан заан дахин давав. Харин өнөө жилийн дөрвийн даваанд оноолт таарсан Т.Өсөх-Ирээдүй харцага, Р.Пүрэвдагва начин нарын барилдаанд Р.Пүрэвдагва начин давж даагаа сайхан нэхлээ. Мөн улсын начин Б.Пүрэвсайхан бяртай байгаагаа харуулж харцага Ө.Бат-Оршихыг шуудагнаас түрж хөөгөөд араар нь мордож давлаа.
Тавын даваанд аварга С.Мөнхбат начин Ду.Батбаярыг амласан ч хавируулан унав. Үзэгч олон Ду.Батбаяр начныг давахад бөхийн өргөөг нураах нь уу гэмээр ууайлан алга ташиж байлаа. Олон жил дэндүү гэмээр сайхан барилдаж байгаа сайн начин даа, Ду.Батбаяр. Мөн гарди Б.Гончигдамба начин С.Батсуурьд мордуулж унав. Гарди маань сүүлийн хоёр барилдаанд тавын даваанд өвдөг шороодлоо. Улсын заан Б.Соронзонболд у.х А.Цацабширыг амлаж барилдав. Өмнөх даваанд а.а О.Хангайг амлаж, у.н Ж.Чулуунбаттай оноолт таарч төвөггүй давсан харцага зааны хонгодоонд төдий л эсэргүүцэл үзүүлэлгүй шороодов. Мөн улсын харцага Ц.Содномдорж гурван бөхөөс Э.Энхбат начныг амлаж давуулахад нь сэжиж өргөөд давсан бол тунасан хоёр Пүрэвийн барилдаанд Б.Пүрэвсайхан начин хөлийг нь шүүрч мөрлөж түлхээд давлаа.
Дунд шөвөгт арслан гоцлож, заан Ч.Санжаадамба Ду.Батбаяр начныг амлаж нааж хавираад дутуудахад нь өсгийд нь цохиод, заан Б.Соронзонболд начин С.Батсуурийг таллаж татаад давсан бол тунасан хоёрын барилдаан давхар шуудагнаас шийдэгдсэн бөгөөд суганд нь сэжихэд давуулж даацтай гуядаад харцага давлаа.
Их шөвөгт арслан П.Бүрэнтөгс заан Б.Соронзонболдыг амлаж ганцхан тахимдчихаад дэвэв. Тунасан заан харцага хоёрын барилдаан эртэй, салхитай сайхан барилдаан болж харцага хөлд нь орж өргөөд тойрч ард нь гараад өвдөг шороодуулав.
Үзүр түрүүний барилдаанд харцага Ц.Содномдорж мушгиад, дутуудангуут этэж түлхээд өвдөглүүлэхийн даваан дээр арслан аргагүй л арал зааж үлдэн давснаар байгууллагынхаа ойн барилдаанд түрүүллээ. Харцага Ц.Содномдорж бэлтгэл сайтай, иртэй сайхан барилдаж үзүүр булаалаа.
Дүйзийг 3-ын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
1. С.Мөнхбат у.ав
-Ш.Дарханбат а.а
2. П.Бүрэнтөгс у.а  -Б.Шаравнямбуу а.з
3. Б.Гончигдамба у.г - Н.Нямбуу а.з
4. Ч.Санжаадамба у.з -Ё.Эрдэнэжаргал а.а
5. Б.Соронзонболд у.з - А.Хосбаяр а.н
6. Ө.Бат-Орших у.х - Б.Уугандаваа а.а
7. Т.Өсөх-Ирээдүй у.х -Б.Батхуяг а.а
8. А.Цацабшир у.х - О.Хангай а.а
9. Ц.Содномдорж у.х - Д.Цэрэндаваа а.а
10. Ө.Даваабаатар у.х - М.Жамъянпүрэв у.н
11. Н.Батсуурь у.х - С.Ган-Идэр а.з
12. Э.Оюунболд у.х
- Б.Болдбаатар а.з
13. Э.Энхбат у.н - А.Давааням а.а
14. Ш.Уламбаяр у.н - Д.Амарсайхан а.а
15. Ц.Цогтжаргал у.н
- А.Сүмбээ а.а
16. Ду.Батбаяр у.н - Ж.Алтаншагай а.а
17. Б.Насандэлгэр у.н - С.Ерөөлт а.а
18. П.Ганхүү у.н - Г.Баасандорж а.а
19. Л.Гантулга у.н - Н.Жаргалбаяр а.а
20. Н.Батзаяа у.н - Б.Бат-Эрдэнэ а.а
21. С.Багахүү у.н
- Ш.Мөнгөнбаатар а.х.а
22. С.Батсуурь у.н - О.Гантулга а.х.а
23. Б.Амарзаяа у.н - Л.Лха-Очир а.а
24. Ч.Цогбаяр у.н - Б.Эрдэнэхүү у.н
25. Ж.Чулуунбат у.н
- Д.Энхбат а.а
26. Р.Пүрэвдагва у.н - Т.Баасанхүү у.н
27. Б.Пүрэвсайхан у.н - Б.Суманчулуун а.а
28. Б.Сугаржаргал у.н - Б.Одгэрэл а.х.а
Дөрвийн даваа
1. С.Мөнхбат у.ав
- С.Ган-Идэр а.з
2. П.Бүрэнтөгс у.а  - Д.Амарсайхан а.а
3. Б.Гончигдамба у.г - Б.Эрдэнэхүү а.а
4. Ч.Санжаадамба у.з - Б.Бат-Эрдэнэ а.а
5. Б.Соронзонболд у.з - Б.Одгэрэл а.х.а
6. Ө.Бат-Орших у.х - Б.Пүрэвсайхан у.н
7. Т.Өсөх-Ирээдүй у.х - Р.Пүрэвдагва у.н
8. А.Цацабшир у.х
- Ж.Чулуунбат у.н
9. Ц.Содномдорж у.х - Б.Амарзаяа у.н
10. Э.Оюунболд у.х - С.Батсуурь у.н
11. Э.Энхбат у.н
- С.Багахүү у.н
12. М.Жамъянпүрэв у.н - Л.Гантулга у.н
13. Ц.Цогтжаргал у.н - П.Ганхүү у.н
14. Ду.Батбаяр у.н
- Б.Насандэлгэр у.н
Тавын даваа
1. С.Мөнхбат у.ав - Ду.Батбаяр у.н
2. П.Бүрэнтөгс у.а
- Л.Гантулга у.н
3. Б.Гончигдамба у.г - С.Батсуурь у.н
4. Ч.Санжаадамба у.з
- П.Ганхүү у.н
5. Б.Соронзонболд у.з - А.Цацабшир у.х
6. Ц.Содномдорж у.х - Э.Энхбат у.н
7. Р.Пүрэвдагва у.н - Б.Пүрэвсайхан у.н
Зургаагийн даваа
1. П.Бүрэнтөгс у.а
- гоц мөргөв
2. Ч.Санжаадамба у.з - Ду.Батбаяр у.н
3. Б.Соронзонболд у.з - С.Батсуурь у.н
4. Ц.Содномдорж у.х - Б.Пүрэвсайхан у.н
Долоогийн даваа
1. П.Бүрэнтөгс у.а
- Б.Соронзонболд у.з
2. Ч.Санжаадамба у.з - Ц.Содномдорж у.х
Наймын даваа
1. П.Бүрэнтөгс у.а
- Ц.Содномдорж у.х

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна