"Orgiluun cup 2013" боулингийн тэмцээн маргааш эхэлнэ


Нийслэл хот байгуулагдсаны 374 жилийн ой, нийслэлийн өдрийг угтаж Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын дунд хөдөлгөөн, эрүүл мэнд, хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, боулингийн спортыг олон нийтэд сурталчлах зорилготой “City cup - 2013” боулингийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Монголын боулинг сонирхогчдын холбоо, Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа тус тэмцээн нь тав дахь жилдээ болж байгаа юм. Одоогоор тэмцээнд 40 гаруй багийн 300 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд тэмцээний урьдчилсан шатны тоглолт энэ сарын 26-27-ны өдрүүдэд, финалын тоглолт арваннэгдүгээр сарын 2-нд “Big Bowling” төв дээр болох ажээ. 10 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээний нэгдүгээр байр шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль, 3 сая төгрөг бол удаах байр цом өргөмжлөл, мөнгөн медаль, 2 сая төгрөг, гуравдугаар байр цом өргөмжлөл, хүрэл медаль 1 сая төгрөг байна. Мөн тусгай байр тавыг шалгаруулж 500 мянган төгрөгөөр урамшуулах бол шилдэг нэг тамирчныг бас шалгаруулна гэнэ. Ингээд тэмцээний зохион байгуулагчдын нэг Монголын боулинг сонирхогчдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амьбөхтэй ярилцсан юм.
-Энэ удаагийн тэмцээний онцлогийг сонирхуулаач?
-Анх 2009 онд нийслэл хот байгуулагдсаны 370 жилийн ойгоор энэхүү тэмцээнийг зохион явуулж байлаа. Түүнээс хойш жил бүр уламжлал болон явагдаад тав дахь жилтэйгээ золгож байна. Энэ удаагийн тэмцээний онцлог нь АПУ компанитай хамтран явуулж байгаа бөгөөд тэдний шинэ бүтээгдэхүүн Монголын анхны хийжүүлсэн ус “Оргилуун” "City cup"-ийн "гол дүр" байх юм. Тиймдээ "Оргилуун кап" нэртэйгээр явуулж байгаа юм.
-Хичнээн баг 10 сая төгрөгийн шагналын сантай шилдгүүдийн төлөө өрсөлдөхөөр болоод байна вэ?
-Тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжиж байна. Одоогоор урьдчилсан шатанд 40 гаруй баг оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Энэ бямба, ням гарагуудад урьдчилсан тоглолт болж, харин 11-р сарын 2-нд шилдэг 21 баг 10 сая төгрөгийн шагналын төлөө өрсөлдөнө.
-Тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжиж байна гэлээ. Анх 2009 онд хичнээн баг өрсөлдөж байв?
-2009 онд 30 хүрэхгүй баг оролцож байлаа. Харин энэ удаад 40 гаруй баг болсон байна. Тамирчдын оноо ч их өндөр болсон.
-Шилдгүүдийг сонирхуулаач?
-2009 онд ТЭЦ-3-ийн баг түрүүлж байлаа. Харин 2010, 2011 онуудад "Top floor" компанийн Мишээл, ноднин МСS группийн "MCS электроникс" баг тус тус түрүүлсэн. Энэ удаад шилдгүүд маань ч өрсөлдөх бөгөөд чухам аль баг шилжин явах цомын эзэн болохыг харах л үлдээд байна.
- Монголын боулинг сонирхогчдын холбоо хэдэн онд байгуулагдсан бэ?
- Монголын боулинг сонирхогчдын холбоо байгуулагдаад тав дахь жилтэйгээ золгож байна. Манай холбооноос жилд 10 гаруй төрлийн тэмцээнийг зохион явуулдаг. Үүнд: MCS coca cola zero, боулинг тур, ахмадын болон клубын тэмцээн гэхчилэн.
-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна