Заан шиг заан
Дунд сургуульд сурч байх үед нь биеийн тамирын багш Цэрэнлхүндэв "Бөхөөр хичээллэ" хэмээн зөвлөснөөр Цэрэнлхүндэв багшийнхаа хичээллүүлдэг бөхийн секцэнд явах болжээ. Сар илүүтэй яваад аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийнхний барилдаанд оролцсон бөгөөд 22 даваа, хоёр унаатай гутгаар байр эзэлснээр бөхийн ертөнцөд бүр ч их татагдах болсон байна. БТДС-ийн оюутан болоод Д.Сэрээтэр, Ж.Даваажав нарын шавь болсон бөгөөд бэлтгэл сургуулилтыг шургуу хийж, түүнийхээ үр шимээр амжилт нь улам бүр ахих болсон байна. 1998 оны 4 дүгээр сарын 19-ий Ням гарагт тухайн үеийн АУДС-ийн зааланд болсон аймаг цэргийн цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд 124 бөх зодогложээ. Энэ барилдааны их шөвөгт Сүхбаатар аймгийн арслан Ц.Магалжав, Архангай аймгийн арслан Д.Рагчаа, Говьсүмбэр аймгийн харьяат залуу бөх Д.Түмэнжаргал, Өвөрхангай аймгийн харьяат, БТДС-ийн оюутан Т.Санчир нар шалгаран үлджээ. Энэ барилдааны гурвын даваанд з.б Т.Санчир а.а С.Даваасамбууг зүүн хутгаж, дөрвийн даваанд а.а С.Намхайг харцагадаж шигшээд, тавын даваанд а.а Б.Ганбатыг шуудагдаж баруун хутгаад тус тус давж их шөвөгт шалгарсан байна. Тухайн үедээ барилдах болоогүй байхад барилдлаа гэсэн зэмлэл сонссон ч багшийнхаа заасан зөрж шуудагдаад хутгах мэхээр хүчтэй арслангуудыг шороодуулсандаа их л баяртай байсан байна. Энэ барилдаан түүний хувьд том цолтой бөхчүүдийг өвдөг шороодуулсан болоод тэр үү хамгийн их урамшсан барилдаан байсан хэмээн өөрөө дурсан ярьсан байдаг. 2000 онд Өмнөговь аймгийн наадамд барилдан тав давж аймгийн начин цол хүртсэн байна. 2002-2003 оны үед аймаг цэргийн цолтны барилдаанд а.а Э.Батбаатар, а.а Ц.Цогтжаргал, а.а Д.Амгаланбаатар, а.а Н.Мөнгөнхуяг, а.н Г.Эрхэмбаяр, а.н Т.Санчир нарын залуус тун ч сайн барилддаг байсан бөгөөд аймгийн начин Т.Санчир дараалсан хоёр барилдаанд а.а Д.Амгаланбаатар, Г.Эрхэмбаяр нартай үлдэн үзүүрлэж байсан байдаг. 2003 оны улсын наадамд нутаг нэгт у.н Д.Пүрэвсүрэнгээр гурав давж улсын залуу аварга А.Сүхбаттай оноолт таараад өвдөг шорооджээ. Хойтон жилийн наадмаар аймагтаа зодоглож мөн Хархорин сумын харьяат "унадаггүй улаан" хэмээх а.а Т.Ганбаатартай үлдэн түрүүлж аймгийн арслан цол хүртсэн байна. Энэ л үеэс бөх сонирхогчид "Өвөрхангайн Санчир улсын цолд хүрэх залуу шүү" хэмээн ярилцах болжээ. Гэсэн ч хүсэхэд хясдгийн үлгэрээр хойтон жилийнх нь наадмын гурвын даваанд а.а М.Өсөхбаяртай тунан барилдаж сонгосон барьцнаас хавируулж унав. Тэр жилээ бөхийн өргөөнд болсон Далай аваргуудын халз барилдааны дундуур болсон аймаг цэргийн цолтой 16 бөхийн барилдаанд Төв аймгийн арслан Ж.Отгонбаяртай үлдэн хөмөрч даваад түрүүлж байв. Энэхүү барилдаанд эдүгээгийн у.з М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, у.х Т.Өсөх-Ирээдүй, А.Бямбажав, Н.Түвшинбаяр, у.н Э.Энхбат, Ж.Отгонбаяр, Н.Баярмагнай, Ж.Оргил, Ш.Тогтохбаяр нар барилдаж байлаа. Мөн тэр жилийн наадмын өмнө болсон бүх цэргийн наадамд эдүгээгийн у.х А.Бямбажавтай үлдэн үзүүрлэж байсныг бөх сонирхогчид мартаагүй буй заа. 2006, 2007, 2009 онуудын наадамд тус бүр гурав даваад у.н До.Ганхуяг, у.х Г.Ганхуяг, у.з Ц.Мягмарсүрэн нарт өвдөг шороодсон бол 2008 оны наадмын хоёрын даваанд а.а Н.Ганзоригт өвдөглөсөн байна. 2006 онд дэвжээ нэг, нутаг нэг, байгууллага ч нэгтэй До.Ганхуяг начинтай оноолт таарч дов сондуул тэгширч, доорх газраасаа ус шүүртэл барилдсан ч өвдөг шороодсон бол түүний хойтон нөгөө Ганхуяг буюу улсын харцага Г.Ганхуягт сөрж тахимдуулан унаж байв. Ардын хувьсгалын 89 жилийн ой буюу 2010 оны наадмаар Баянхонгор аймгийн арслан Давж.Батбаяр, у.н М.Жамьянпүрэв, у.х Т.Мөнгөнцоож, у.г И.Доржсамбуу нарыг өвдөг шороодуулж "Монгол Улсын начин" хэмээх эрхэм цолд хүрч олон олон хүний хүлээлтийг тайлжээ. 2012 оны наадмаар Архангай аймгийн арслан У.Батгэрэлээр хоёр, Завхан аймгийн харцага Э.Баасандоржоор гурав, улсын харцага Ө.Даваабаатараар дөрөв даваад тавын даваанд улсын арслан Б.Ганбатад амлуулав. Арав гаруй жилийн өмнө нэг нь аймгийн арслан, нөгөө нь залуу бөх байхдаа аймаг цэргийн цолтны барилдааны тавын даваанд анх тааран барилдаж байсан бол улсын наадмын тавын даваанд ч мөн барилдах хувьтай байжээ. Шуудагдаж шахаж татаад түрээд хөөхөд нь дагуулж давхар ачаад давснаар улсын начин цолоо батлалаа. Зургаагийн даваанд дотны найз, улсын арслан Д.Азжаргалд амлуулж өхийлдөөд түлхэхэд нь мэдэрч сунгаж татаад давж "Монгол Улсын харцага" цолд хүрч Өвөрхангай нутгаас төрсөн хоёр дахь харцага цолтон болов. Наадмаас нэлээд хойно, тодорхой шалтгааны улмаас ерөнхийлөгчийн зарлиг гарч Төмөрбаатарын Санчир "Монгол Улсын заан" цол хүртэв. Тухайн үедээ нэлээдгүй шуугиан дагуулж, элдэв яриа дагуулсан шийдвэр энэ байсан бөгөөд заан цолоо гардсанаас төдий удалгүй наадам эхэллээ. Дөрвийн даваанд олон хүний зүрхэнд шар ус хуруулдаг Сэлэнгийн Б.Дэлгэрсайхан арслантай оноолтоор таарч дархан мордоог нь хариулж сөрж түлхээд хялбархан давав. Тавын даваанд харцагуудын манлай Л.Пүрэвжавыг амлалаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хэсэгт харцага заан хоёрын барилдаан өрнөсөн бөгөөд давхар шуудагдсан барьцнаас түрээд хөөхөд нь сугадаж дагуулж гуядаад давснаар "Монгол Улсын заан" цолдоо чимэг нэмэх эрхтэй болж, элдэв ярианд тун ч сайхан "хариу" барьж, үнэхээр заан шиг заан шүү гэдгээ харуулсан юм. Зургаагийн даваанд шинэхэн начин Э.Оюунболдыг амлаж сугадаж шигшээд тун ч дөхүүлсэн боловч дутуудаж шилдэж татаад дагуулж давхар хамуулаад унаснаар "өсөх идэр заан" хэмээн цоллуулах болсон билээ. Зааныг бөхчүүд хоёр шууны бяр асар ихтэй, сугадсан байхад барагтай бөхийг хаях бөх хэмээн тодорхойлдог бол зарим ахмадууд бөхөө голлон анхаарвал ахиад хэд шөвгөрнө хэмээн үнэлдэг. Зааны аав "Өндөр Төмөрөө" хэмээх эр байсан хэмээн Өвөрхангайн ахмад хүмүүс дурсан ярьдаг. Жолооч мэргэжилтэй аавыгаа дагаад хөдөө гадаа явж байсан тэр цаг л хамгийн сайхан байж дээ хэмээн өөрөө ярих бөгөөд аавынхаа найзууд болох д.а Д.Цэрэнтогтох, у.з Ишгэн нарын бөхчүүдийг харж "Эд нар шиг бөх болохсон" хэмээн бодож байсан тэрээр алдарт аваргынхаа шавь болж Ишгэн зааныхаа цолд хүрчээ. Зааны хувьд улсын наадмын дөрвийн даваа түүнд тун ч "халтай" гэмээр. Начин болох хүртлээ дөрвийн даваанд дөрвөн ч удаа өвдөг шороодсон бөгөөд 89 жилийн ойн наадмаар Мөнгөнцоож харцагыг орхичихоод инээд алдсаар дэвж буйг нь харахад энэ давааг л гарах юмсан хэмээн их л хичээснийх, их олон жил бодож санасных болов уу гэлтэй харагддаг. Мөн тэрээр "Нутгаа дуурсгана" барилдаанд тун ч сайн "үздэг". Анх болсон жил нь аймгийн цолтнуудаас давааны тоогоор дэд байрт шалгарсан бөгөөд тэр жилээ начин цолд хүрсэн бол хоёр дахь удаагаа болоход нь нутгийнхаа дүү нарыг манлайлан барилдаж багаараа дэд байрт орж, тэр наадмаараа сайхан барилдаж заан цолд хүрсэн билээ. Мөн Дарханд болсон залуучуудын аварга шалгаруулах барилдаанд эдүгээгийн улсын харцага Ө.Бат-Оршихыг орхин түрүүлээд хаалтын барилдаанд нь Бат-Оршихдоо унаж үзүүрлэж байлаа. Энэ тухайгаа өөрөө "Тойргийн барилдаанд гайгүй барилддагийнх" хэмээн тайлбарласан байдаг. Аймгийн цолтой байхдаа аймаг цэргийн цолтны барилдаанд эдүгээгийн у.г Ж.Бат-Эрдэнэ, у.з Б.Соронзонболд, у.х А.Бямбажав, а.а Ч.Ганзориг нарын бөхчүүдтэй үлдэн түрүүлж, у.ав Г.Эрхэмбаяр, у.з Д.Амгаланбаатар, у.н Б.Сангисүрэн нартай үлдэн үзүүрлэж байв. Барилдааны тухайд сугадаж бариад мушгиж тонгорох, харцагадаж дайрах, сугадаж шигшиж өргөх, шуудагдсан барьцнаас татаж мордох зэрэг аргагүй л арал бяртай хүний хийдэг мэхүүдтэй. Мөн сагс их сайн тоглодог. Арал жин ихтэй, биеийн онцлог байдалтай нь холбоотой байж болох ч сагсны лигийн тамирчин байсан арслан До.Ганхуягтай олон жил тоглосных гэвэл үнэнд илүү ойртох болов уу. Хувь хүн нь өөрөө их төлөв түвшин, аливаа зүйлд голч, ноён нуруутай, шударга ханддаг, залуу хүмүүст үлгэр дуурайлал болмоор энгийн сайхан харьцаатай хүн. Эхнэр охиныхоо хамт амьдардаг, хоёр эгчтэй айлын ганц хүү. Нутаг, ээж хоёр луугаа "гүйх" тун ч дуртайгаа инээд алдан өгүүлэх заан маань Хил хамгаалах ерөнхий газрын харьяа "Хилчин" биеийн тамир спорт хороо, Хилийн цэргийн 0146-р анги, хүнс, худалдааны АПУ Хувьцаат компаний бөх хэмээн цоллуулдаг. Бөхөөр аймагтаа дээгүүр жагсдаг Хархориноос төрсөн гурав дахь заан Төмөрбаатарын Санчирын тухай бичиглэлээ энэ хүрээд өндөрлөе.
МУИС-ийн оюутан Төмөрбаатарын Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна