Харваачид Солонгосоос ганзага дүүрэн ирэх нь ээ

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 24 -нд

Долоо дахь жилдээ болж байгаа Дэлхийн уламжлалт харвааны тэмцээн энэ сарын 18-22-ны өдрүүдэд  өмнөд Солонгос улсад амжилттай болж өндөрлөжээ. Дэлхийн 31 орны 400 гаруй харваачид цэц мэргээ сорьсон уг  тэмцээнд Монгол улсаас 20 харваач оролцож байгаа тухай бид мэдээлсэн. Тэгвэл аравдугаар сарын 16-нд Солонгосыг зорьсон харваачид маань ганзага дүүрэн байгаа ажээ. Эмэгтэй харваачдаас МУ-ын мэргэн  С.Баярмаа /Таван толгой ХХК/ - 41 оноогоор алтан медалийн эзэн болсон бол МУ-ын мэргэн Д.Норжмаа /Алдар/ -38 оноогоор удаалж, МУ-ын  гоц мэргэн, спортын мастер Х.Оюунчимэг /Төв аймаг/ - 30 оноогоор эхний гурван байранд бичигдсэн баярт мэдээг Сурын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүрэлбаатар дамжууллаа.
Мөн МУ-ын Гарамгай мэргэн, спортын мастер Ц.Хүдэрчулуун /Бурхан халдун/, МУ-ын Гоц мэргэн, спортын мастер Ж.Баттөмөр, МУ-ын мэргэн Д.Норжмаа /Алдар/, МУ-ын мэргэн  С.Баярмаа /Таван толгой ХХК/  нар Монгол улсаа төлөөлөн баг болж, багийн оноогоор дөрөвдүгээр байранд оржээ. Энд бас нэг таатай мэдээг дуулгахад МУ-ын мэргэн Д.Норжмаа 51 онож рекорд тогтоогоод байгаа гэнэ. Харваачид маргааш 22,30 минутад эх орондоо ирэх юм байна. 

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна