Аз хийморийн бэлгэдэл Алтан-Овоо мину

Батсайхан
2013 оны 10-р сарын 23 -нд

Монголын эрсийн  цог хийморийг бэлгэдэл болсон Алтан-Овоо буюу Дарь овоо нь Сүхбаатар аймгийн нутагт Молцог элсний хойд захад Дарьганга сумын төвийн дэргэд оршдог. Далайн түвшинээс дээш 1354 метрийн өндөрт өргөгдсөн энэхүү уул нь унтарсан галт уул бөгөөд түүний илэрхийлэл болсон хүрмэн чулуу элбэгтэй. Алтан овоо уулыг 1700-гаад оны үеэс нутгийн тахилгатай болгосон бөгөөд 1913 оноос төрийн их тахилгатай болгож, нэг хэсэг завсардаж байгаад 1990 оноос дахин сэргэж, 1998 онд улсын хамгаалалтанд орсон юм. Сүүлийн жилүүдэд тахилгат хайрханыг зоригсдын тоо эрс нэмэгдэж буй бөгөөд, жилийн дөрвөн улирлын турш хөл тасардаггүй хэмээн нутгийнхан ярьсан юм.
 Алтан-Овоонд бүсгүй хүн гарахыг цээрлэдэг бөгөөд бэлийг нь тойрон гороолж, хүслээ даатгадаг ёсон бий.

А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна