Ч.Батчулуун манлайлан барилдаж түрүүллээ

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 21 -нд

Төв аймгийн нэрэмжит аймаг цэргийн цолтны нээлтийн барилдаанд а.ха Ч.Батчулуун, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Ш.Шинэбаяр, Б.Одгэрэл, О.Гантулга нараар манлайлуулсан хүчит 256 бөх барилдав. Барилдааны үеэр “Монгол бөхийн нэвтэрхий толь”-ийн нээлт болов. Энэ барилдаанд Сүхбаатар аймгийн шинэ арслан Б.Сэнгэдорж, Архангайн шинэ арслан Ч.Ганзориг, мөн Дундговь а.а Н.Энх-Амгалан, Төв а.а Г.Ганжад, Төв а.х Б.Жавхлансайхан нарын “ховор” хүмүүс харагдав. Бөхийн барилдаан эхлэнгүүт а.х.а О.Гантулга Завхан аймгийн харьяат сумын заан Э.Даваадоржийг татаж хавирсан боловч Э.Даваадорж тун сайн мэдэрч сөрж хутгаад давав. Мөн Хөвсгөлийн Н.Даваахүрэл Говь-Алтай аймгийн арслан Б.Хишигбаатарыг тахимдаад, Төвийн Эрдэнэсантын М.Тэгшбаяр Орхон аймгийн заан С.Эрдэнэсайханыг сугадаж даацтай тонгороод, ҮБТДС-ийн Б.Алтангэрэл Увс аймгийн заан Л.Жамсранг хонгодоод, Булганы Э.Энх-Амгалан Завхан аймгийн заан Б.Шаравнямбууг мушгиад, Өвөрхангайн Богдын Х.Энхчулуун Увс аймгийн заан Н.Нямбууг хонгодож цацаад, Увсын Т.Эрхэмбаяр Өмнөговь аймгийн заан Э.Нямааг хутгаад, Аваргын С.Дашдондов Төв аймгийн харцага Б.Жавхлансайханыг мушгиж тонгороод, Женкогийн М.Билгүүдэй Төв аймгийн заан Х.Мөнхжаргалыг хонгодож өргөөд, Хөвсгөлийн А.Мягмаржав Өмнөговь аймгийн харцага Ц.Анхбаярыг сугадаж мушгиад, Завханы Э.Доржсүрэн Сэлэнгэ аймгийн начин Н.Энхжаргалыг мордоод, Завханы Ё.Улсболд Говь-Алтай аймгийн начин Ё.Баасандоржийг тахимдаад, Булганы Г.Ганбаатар Завхан аймгийн начин О.Батжаргалыг мордоод, Идэр Андуудын Б.Чимэдвандан Ховд аймгийн начин Т.Шинэзоригийг хөнтөрч татаад, Таванханы Н.Ширчинхүү Говь-Алтай аймгийн начин Х.Дамдинг гар ачаад тус тус нэг давсан бол аймгийн начин Х.Гантулга с.з П.Өсөхбаатар нар оноолт таарч Х.Гантулга шуудагдаж түрээд, а.н Ш.Нямсайхан а.н Х.Мягмарсүрэн нар таарч Ш.Нямсайхан дагуулж хөмрөөд, аймгийн начин М.Баасанбат Ц.Сандагдорж нар таарч М.Баасанбат мордоод, Булганы П.Даваадорж Төвийн Б.Батбаяр нар таарч Б.Батбаяр хутгаад, Увсын Ц.Мөнхбаяр Булганы Х.Цогтгэрэл нар таарч Ц.Мөнхбаяр сугадаж дайрч мордоод, Хөвсгөлийн Б.Даваа-Очир Увсын Т.Мөнх-Эрдэнэ нар таарч Б.Даваа-Очир мэхэнд нь үлдэж хонгодож түрээд тус тус нэг давцгаав. Мөн Дорнодын Доржийн Анар Ховдын Г.Ууганбаярыг давхар тохоод нисэлттэй орхив. Хоёрын даваанд с.з Ч.Мөнхбат, С.Жанчивдорж, Д.Бат-Эрдэнэ, Б.Чимэдвандан нар а.а Б.Хадбаатар, Б.Сэнгэдорж, Б.Энхбаатар, Д.Цэрэндаваа нараар давав. Мөн а.н Н.Мустафа а.а Э.Ванданцэрэнг хонгодоод, а.н Д.Анар а.а М.Еркебуланыг мордоод, а.н Б.Отгонцоож а.а Н.Энх-Амгалангийн хөлд ороод, а.н Т.Сайханжаргал а.а Н.Жаргалбаярыг татаж хавираад, а.н Б.Даваа-Очир а.а Ч.Ганзоригийг хонгодоод, а.н Ц.Адьяа а.з Д.Буянтыг давуулж гуядаад, а.з Р.Анхбаатар а.н Р.Батсүхийг тахимдаад, а.з С.Ган-Идэр а.н Т.Ядамсүрэнг хөлд орж дэрлээд, а.х Б.Зоригтбаатар а.х Б.Жигжидсүрэнг мушгиж тонгороод, а.з Б.Эрдэнэбаяр а.н Э.Элбэгбаярыг дунгуйлдаж татаад, а.а А.Давааням а.н Д.Баярманлайг давуулж гуядаад, а.а Ш.Дарханбат а.н Ж.Цэрэндавааг бусгаад, а.а Г.Ганцоож ангийн анд а.н Б.Тайванг давхар тохоод тус тус давлаа. Гурвын даваанд а.а Б.Дэлгэрсайхан а.х Б.Зоригтбаатарыг амлаж сугадаад мордсон боловч Б.Зоригтбаатар тун ч зоримог дагуулж тонгороод орхив. Батсугарын Зоригтбаатар бас ч хоосонгүй бөх гэдэг эндээс харагдав. Мөн а.а А.Давааням эрэмбэ дээгүүр арслангууд цэрвээд амлаагүй Завханы Б.Чимэдванданг амлаж татаж хавираад давав. Харин өмнөх барилдаанд гурвын нугалаанд таарч унасан даагаа нэхэхээр Б.Суманчулуун арслан Ш.Пүрэвгарьдыг амлав. Ш.Пүрэвгарьд баруун хөлд нь орж угсруулаад мордсон ч Б.Суманчулуун зайлж сунгаж татаад давснаар даагаа тун ч сайхан нэхэв. Мөн Төвийн С.Ган-Идэр их бяртайгаа нотлож Дарханы Н.Эрдэнэчулууныг мушгиад давсан бол Ховдын Н.Батсайхан а.х Д.Тогтохжаргалын хөмрөөнд үлдэж сөрж хонгодоод сайхан давав. Мөн Баян-Өлгий аймгийн залуу арслан Б.Серик а.з Б.Эрдэнэбаярыг амлаж барьц сонгож мордоод давлаа. Оноолтын даваанд Архангайн Л.Шинэбаатар Сүхбаатар а.х Б.Зоригтбаатарыг хонгодож цацаад, а.х Б.Бат-Өлзий а.а Б.Суманчулууныг сугадаж муриад, а.а Б.Ганхуяг а.а Б.Серикийг наагаад давхар тахимдаад тус тус өвдөг шороодуулсан бол Дарханы С.Ерөөлт өмнөх даваанд а.а Го.Отгонбаатарыг маргаантай давсан Б.Номиндалайг ганцхан мушгичихаад дэвэв. Тавын даваанд хурц арслан Ч.Батчулуун Сэлэнгэ а.н Н.Баярбаатарыг мордоод, а.х.а А.Алтанхуяг а.а А.Даваанямыг сугадаж түрээд, а.х.а Б.Одгэрэл а.а Б.Бат-Эрдэнийг мушгиад, а.а С.Ерөөлт а.а Л.Шинэбаатарыг этээд давхар тахимдаад, а.а О.Хангай а.а Б.Ганхуягийг хутгаж түрээд давцгаав. Мөн а.х.а Ш.Мөнгөнбаатар а.х Б.Бат-Өлзийг амлаж хутгаад угсруулж мордсон боловч дутуудаж Б.Бат-Өлзий дунд шөвөгт шалгарав. Зургаагийн даваанд а.а С.Ерөөлт а.х.а А.Алтанхуягийг мушгиад, а.х.а Б.Одгэрэл а.а Л.Лха-Очирыг хонгодож өргөөд тус тус давав. Долоогийн даваанд а.х.а Ч.Батчулуун а.а С.Ерөөлтийг, а.а О.Хангай а.х.а Б.Одгэрэлийг мушгиад давснаар үзүүр булаалдахаар шалгарч үлдэв. Үзүүр түрүүний барилдаанд а.х.а Ч.Батчулуун бяраар илүүрхэж давснаар нутгийнхаа нэрэмжит барилдаанд ийнхүү түрүүллээ. Дүйзийг гурвын даваанаас сонирхоно уу.

Гурвын даваа.

1. Ч.Батчулуун а.х.а - Ш.Чинтулга а.х

2. Ш.Мөнгөнбаатар а.х.а - Ч.Мөнхбат с.з

3. А.Алтанхуяг а.х.а - Б.Даваа-Очир а.н

4. Ш.Шинэбаяр а.х.а - С.Жанчивдорж с.з

5. Б.Одгэрэл а.х.а - Б.Отгонцоож а.н

6. А.Сүмбээ а.а - Д.Бат-Эрдэнэ с.з

7. Б.Дэлгэрсайхан а.а - Б.Зоригтбаатар а.х

8. Б.Суманчулуун а.а - Ш.Пүрэвгарьд а.а

9. Л.Шинэбаатар а.а - Г.Эрхэмбаяр а.н

10. Б.Ганзориг ц.а - Н.Баярбаатар а.н

11. Л.Лха-Очир а.а - Т.Аззаяа а.н

12. Ж.Сүхбат а.а - Н.Мустафа а.н

13. С.Ерөөлт а.а - Ч.Эрдэнэсайхан а.н

14. Д.Цэвэлсодном а.а - Ж.Наранбаатар а.а

15. О.Хангай а.а - Р.Анхбаатар а.з

16. Б.Бат-Эрдэнэ а.а - Б.Болдбаатар а.з

17. Н.Адъяабат а.а - Б.Энхбат а.н

18. Ш.Дарханбат а.а - Э.Эрдэнэбаяр а.х

19. Б.Серик а.а - Б.Эрдэнэбаяр а.з

20. Го.Отгонбаатар а.а - Б.Номиндалай а.з

21. Ц.Чимэддорж а.а - Ж.Алтаншагай а.а

22. Н.Батсайхан а.а - Д.Тогтохжаргал а.х

23. Б.Бат-Орших а.а - Б.Мижидсүрэн а.а

24. Д.Энхбаяр а.а - Д.Анар а.н

25. А.Давааням а.а - Б.Чимэдвандан с.з

26. Б.Ганхуяг а.а - Б.Уугандаваа а.а

27. Д.Амарсайхан а.а - Ц.Адъяа а.н

28. Г.Баасандорж а.а - Т.Сайханжаргал а.н

29. Г.Ганцоож а.а - Б.Бат-Өлзий а.х

30. Н.Эрдэнэчулуун а.а - С.Ган-Идэр а.з

31. Г.Ганжад а.а - П.Батсүх а.н

32. Д.Пүрэвдорж а.х - Х.Гантулга а.н

Дөрвийн даваа

1. Ч.Батчулуун а.х.а - Н.Мустафа а.н

2. Ш.Мөнгөнбаатар а.х.а - Т.Сайханжаргал а.н

3. А.Алтанхуяг а.х.а - Б.Энхбат а.н

4. Ш.Шинэбаяр а.х.а - Х.Гантулга а.н

5. Б.Одгэрэл а.х.а - Ц.Адъяа а.н

6. А.Сүмбээ а.а - Н.Баярбаатар а.н

7. Б.Суманчулуун а.а - Б.Бат-Өлзий а.х

8. Л.Шинэбаатар а.а - Б.Зоригтбаатар а.х

9. Л.Лха-Очир а.а - С.Ган-Идэр а.з

10. С.Ерөөлт а.а - Б.Номиндалай а.з

11. О.Хангай а.а - Г.Ганжад а.а

12. Б.Бат-Эрдэнэ а.а - Ж.Наранбаатар а.а

13. Ш.Дарханбат а.а - Ж.Алтаншагай а.а

14. Б.Серик а.а - Б.Ганхуяг а.а

15. Н.Батсайхан а.а - А.Давааням а.а

16. Б.Бат-Орших а.а - Д.Энхбаяр а.а

Тавын даваа

1. Ч.Батчулуун а.х.а - Н.Баярбаатар а.н

2. Ш.Мөнгөнбаатар а.х.а - Б.Бат-Өлзий а.х

3. А.Алтанхуяг а.х.а - А.Давааням а.а

4. Ш.Шинэбаяр а.х.а - Ж.Алтаншагай а.а

5. Б.Одгэрэл а.х.а - Б.Бат-Эрдэнэ а.а

6. Л.Шинэбаатар а.а - С.Ерөөлт а.а

7. Л.Лха-Очир а.а - Д.Энхбаяр а.а

8. О.Хангай а.а - Б.Ганхуяг а.а

Зургаагийн даваа

1. Ч.Батчулуун а.х.а - Б.Бат-Өлзий а.х

2. А.Алтанхуяг а.х.а - С.Ерөөлт а.а

3. Б.Одгэрэл а.х.а - Л.Лха-Очир а.а

4. О.Хангай а.а - Ж.Алтаншагай а.а

Долоогийн даваа

1. Ч.Батчулуун а.х.а - С.Ерөөлт а.а

2. Б.Одгэрэл а.х.а - О.Хангай а.а

Наймын даваа

1. Ч.Батчулуун а.х.а - О.Хангай а.а

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна