Б.Бадамсүрэн түрүүлж, А.Батмөнх үзүүрлэлээ

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 21 -нд

Хан Баянзүрх уулын тахилга наадамд хүчит 52 бөх барилдав. Зүүн барууныг Төв аймгийн Баянхангай сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны бөх улсын заан Б.Батмөнх, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын харцага А.Цацабшир магнайлан барилдав. Бөхийн барилдааны хоёрын даваанд а.а Чи.Батчулуун, а.х Д.Тогтохжаргалтай, а.а Н.Жаргалбаяр а.з Б.Гончигтавхайтай, а.а Г.Ганжад а.з Н.Золбоотой, а.а Х.Оргилболд а.з Б.Бадамсүрэнтэй тус тус оноолт таарсан бөгөөд барилдаанууд тун ч сонирхолтой болсон байна. Гурвын даваанд улсын заан Б.Батмөнх гоц мөргөсөн бол харцага А.Цацабшир аймгийн залуу заан Н.Золбоогоор даваагаа ахиулжээ. Мөн а.з Б.Бадамсүрэн Баянхонгорын Д.Энхбатыг дотуур дан хавираад давсан байна. Бөхийн барилдааны дөрвийн даваанд а.з Б.Бадамсүрэн у.з Б.Батмөнхийг хавираад тэр чигт нь голлож түрж дайраад шороодуулсан бол А.Цацабшир харцага гоцлож харцага Э.Оюунболд а.а Чи.Батчулуунаар, у.н А.Батмөнх у.н Н.Батзаяагаар 4 давж их шөвөгт шалгарсан байна. Шөвгийн дөрвөн бөхийн барилдаан сонирхолтой болж од нь орсон Б.Бадамсүрэн харцагыг тохой сөхөж хонгодоод давсан бол начин А.Батмөнх харцагыг сэнжигний барьцнаас уран гоё дунгуйлдаж орхисноор үзүүр булаалдахаар болжээ. Үзүүр түрүүний барилдаанд начин тохой сөхөж хонгодоод дутуудахад а.з Б.Бадамсүрэн тумбарайдаж дараад тэр чигт нь шигшиж өргөөд давснаар түрүү бөхөөр тодорсон байна. Цөөн бөх барилдсан ч гэлээ уран хурц, урамтай барилдаан олонтой сайхан барилдаан болжээ. Дүйзийг хоёрын даваанаас сонирхоно уу.

Хоёрын даваа.

1.Б.Батмөнх у.з – Ц.Намнансүрэн с.з Говийн бөх клуб

2.А.Цацабшир у.х – Б.Бат-Эрдэнэ с.з До, Хөвсгөл

3.Э.Оюунболд у.х – Б.Ууганбаяр с.з Говийн бөх клуб

4.Н.Батзаяа у.н – Г.Доржжигжид с.з Хөвсгөл

5.А.Батмөнх у.н – Э.Даваасүрэн с.з Увс

6.Ё.Эрдэнэжаргал а.а – П.Доржрагчаа с.з Хөвсгөл

7.Н.Ганзориг а.а – Б.Анхбат с.з До, Улаанбадрах

8.Д.Энхбат а.а – Д.Бат-Эрдэнэ а.н

9.Чи.Батчулуун а.а – Д.Тогтохжаргал а.х

10.Н.Жаргалбаяр а.а – Б.Гончигтавхай а.з

11.Г.Ганжад а.а – Н.Золбоо а.з

12.Ц.Чинзориг а.а – Б.Батзориг а.з

13.Х.Оргилболд а.а – Б.Бадамсүрэн а.з

Гурвын даваа

1.Б.Батмөнх у.з – гоц мөргөв.

2.А.Цацабшир у.х – Н.Золбоо а.з

3.Э.Оюунболд у.х – Н.Ганзориг а.а

4.Н.Батзаяа у.н – Ё.Эрдэнэжаргал а.а

5.А.Батмөнх у.н – Ц.Чинзориг а.а

6.Д.Энхбат а.а – Б.Бадамсүрэн а.з

7.Чи.Батчулуун а.а – Н.Жаргалбаяр а.а

Дөрвийн даваа

1.Б.Батмөнх у.з – Б.Бадамсүрэн а.з

2.А.Цацабшир у.х – гоц мөргөв.

3.Э.Оюунболд у.х – Чи.Батчулуун а.а

4.Н.Батзаяа у.н – А.Батмөнх у.н

Тавын даваа

1.А.Цацабшир у.х – Б.Бадамсүрэн а.з

2.Э.Оюунболд у.х – А.Батмөнх у.н

Зургаагийн даваа

1.А.Батмөнх у.н – Б.Бадамсүрэн

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна