Ц. Баярхүүгийн цавьдар

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 21 -нд

Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхнээрээ алдартай алс баруун хязгаар Увс нутгийн унаган хүүгийн хүлэг төрийнхөө их баяр наадамд айргийн дөрөвт хурдалж, түмэн олноо цэнгүүлсэн билээ.
Зүүнговь сумын уугуул, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, аймгийн Алдарт уяач Цагаачийн Баярхүүгийн цавьдар үрээ Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Наранбаатарын унаган адуу хэмээдэг. Бага хоёр насандаа уягдаж байгаагүй битүү үрээгээ Ц. Баярхүү уяач энэ хавраас хөнгөрүүлэн уяж, сумынхаа баяр наадамд түрүүлгээд Хүйн долоон худгийн торгон ногоон дэнжийг зорьжээ.
Түүний зорьсон хэрэг сэтгэлчлэн бүтэж, 300-гаад хурдан хүлгээс цавьдар үрээ нь айргийн дөрөвт хурдалж, эрхэм уяачид төрийн наадмын анхны хишгийг хүртээн магнай тэнийлгэсэн нь энэ юм.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна