Булганы Амарсайхан арслан
А.Тэлмэн
Булган нутгийнхан аливаа “бүхний” анхдагч хэмээн бахархана. Арга ч үгүй биз. Зөвхөн бөхийн тухайд л гэхэд анхны дархан аварга, үндэсний бөхийн анхны гавьяат мастер, олимпийн анхны аварга нь хүртэл Булганых л байдаг. Тэгвэл бас нэгэн “анхны” гэсэн тодотголтой бөх бий. Сэлэнгэ буюу хуучнаар Хантай сумын харьяат аймгийн арслан Дэлгэрсайханы Амарсайхан. Монгол туургатны наадмын бага жингийн ангилал буюу -85 кг-д Монгол улсаас анх түрүүлсэн хүчтэн. Тэр барилдааны их шөвөгт олон бөхийн зүрхэнд шар ус хуруулдаг а.а Төрөөгийн Баасанхүүтэй таарч тахимдаж түрээд төвөггүй орхисон бол үзүүр түрүүнд хорьсон ч хөлд ордог, хориогүй ч хөлд ордог О.Түмэндэмбэрэлтэй үлдэж түрүүлсэн. Анх 2006 онд 17 насандаа сумын начин цол хүртсэн бол 2010 оны аймгийнхаа баяр наадмаар тав давж аймгийн начин цолд хүрсэн байна. Аймгийн начин цолтой байхдаа бас ч чамгүй барилддаг байсныг бөх сонирхогчид тэр бүр мэдэхгүй байж болох. 2010 оны 10 сард болсон аймаг цэргийн цолтны барилдаанд Өмнөговь аймгийн арслан С.Идэрсүрэн, Завхан аймгийн арслан Ж.Сүхбат нараар 3 давж байсан бол 12 сард Монголын Үндэсний Бөхийн Холбоо байгуулагдсны 20 жилийн ойд 512 бөх барилдахад у.н У.Балжиннямаар гурав давж Г.Өсөхбаяр аваргад өвдөг шороодож байв. Дараа зуны наадмаар аймагтаа хүч үзэж онжав Дармаагийн Тамиртай тунаж хүч үзэн цолоо баталсан бол зургаагийн даваанд гурван бөхөөс Сайханы Б.Хүрэлчулууныг амлаж давснаар их шөвөгт шалгарсан байна. Шөвгийн дөрөвт өөрийн хамаатны ах Б.Хашбаттай тунаж даваад үзүүр түрүүнд Гурванбулаг сумын харьяат, удамт бөх а.з Д.Амаржаргалтай үлдэн хүч үзэж шударга сайхан барилдан орхисноор аймгийн арслан цол хүртсэн байна. Аймгийнхаа наадамд түрүүлээд шууд хотод ирж улсын наадамд аймгийн арслан цолтой бүртгүүлэн барилдаж хоёр даваад гурвын давааны нугалаанд Дорнод аймгийн арсан Б.Батхуягтай тааран барилдаад өвдөг шорооджээ. 2012 онд аймгийнхаа наадамд дахин хүч үзэж Булган аймгийн уугуул, Дундговь аймгийн начин Чулуундаваагийн Мөнх-Эрдэнээр тав, Тэшиг сумын харьяат аймгийн шинэ начин О.Мөнх-Ирээдүйгээр зургаа даваад дахин нэг Мөнх-Ирээдүй буюу Хангал сумын харьяат, сумын заан Нямсүрэнгийн Мөнх-Ирээдүйд өвдөг шороодож Н.Мөнх-Ирээдүй аймгийн заан болсон байна. 2013 он гараад болсон Талх Чихэр ХХК-ий нэрэмжит аймаг цэргийн цолтны барилдааны 4-ийн даваанд а.а Төрөөгийн Баасанхүүг, 5-ын даваанд Говь-Алтай аймгийн арслан Лувсандоржийн Цэрэнтогтохыг өвдөг шороодуулаад энэ барилдааны түрүү бөх аймгийн хурц арслан А.Алтанхуягт унажээ. Энэ барилдаанд а.а Л.Цэрэнтогтохыг өвдөг шороодуулах үед Дархан-Уул аймгийн арслан С.Ерөөлт дэргэдээ зогсож байсан нэгэн бөхөд “Энэ Амарсайхан нээрээ лайтай юм аа. Цэрэнтогтохыг хаячихлаа. Мэдрэмж гэж байгаа юм шүү” хэмээн уулга алдсан юм. Нэг үед барилдаж буй арслангийн үнэлгээ үнэнээс тийм ч хол зөрөөгүйг гэдгийг өнөө жилийн улсын наадам харууллаа. Амарсайхан арсланд дараалан өвдөг шороодсон хоёр арслан хоёул улсын начин цолд хүрч наадамч олноо баясгасан билээ. Даанч арслан маань өөрөө хавиргаа гэмтээж барилдахад хүндрэлтэй болсон тул улсын наадамд барилдсангүй. Гэсэн ч Орхон аймгийн наадамд барилдаж дөрөв даваад өөрийн дотны найз сумын заан М.Наваантаяыг аймгийн цолд дөрөөлүүлж өгчээ. Энэ намар төдийлөн барилдахгүй байгаа нь бэртэл гэмтэлтэй нь холбоотой болов уу. Нэг л өдөр Амараа арслан Ерөөлт арслангийн хэлснээр “лайтай” барилдаж эхэлнэ дээ. Монгол туургатан ч ахиад болох биз. Хүлээж л сууя.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна