Матад сумын адуучин Г.Баяржаргал амжилттай оролцжээ
Батсайхан
Монголын Үндэсний олон нийтийн телевизээр айл бүрийн хойморт зочлон монгол эр хүний хийморь цог золбоо, ид хавыг гайхуулдаг “ Адуучин “ нэвтрүүлгийн 200 дахь дугаартай давхцан Монгол Улсын Засгийн газар, ССАЖЯамны ивээл доор Улсын Шилдгийн шилдэг адуучин шалгаруулах тэмцээн энэ сарын 06-нд Улаанбаатар хот - Хүйн долоон худагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Аймаг тус бүрээс нэг адуучин оролцсон тус тэмцээн нь эмнэг хангал сургах, явган шургуулж уургалах, морьтой уургалах, уурга ташуур шүүрэх гэсэн үндсэн 4 төрлөөр зохиогдож манай аймгийн адуучдыг төлөөлж оролцсон Матад сумын Буян-Өндөр багийн харьяат, 22 настай адуучин Ганбаатарын Баяржаргал уургалах болон эмнэг хангал сургах төрөл тус бүрт гуравдугаар байрт шалгарч нийлбэр дүн гарахад нийт 21 адуучнаас 5-рт шалгарч дурсгалын цалин мөнгөн энгэрийн тэмдэг, таван сая төгрөгөөр шагнагдсан байна. Түүнийг эмнэг хангал сургахад тэмцээний ерөнхий шүүгч МУ-ын Тод манлай уяач Д.Онон хэлэх үгээ олохгүй магтаж хамгийн өндөр оноог харамгүй өгсөн бол тал нутгийн хүүгийн авхаалж самбааг илтгэн богинохон бургасан уургаараа эмнэг хүрэн азаргыг явган шургуулж, гишгэгдлийг нь тааруулан, эргэж унатал татан дахин үзэгч олныг дуу алдуулж, алга ташилтаар мялаалгасан юм.
Адуучин Г.Баяржаргал нь өнгөрсөн 9-р сарын 14-15-нд Монголын Морин спорт, Уяачдын холбооны 2012 оны Шилдэг салбар холбоогоор шалгарсан Халхгол сумын “Халхын То ван” МСУХ-ны мялаалга наадмын үеэр Буйр далай ээжийн хөвөөнд зохиогдсон “Адуучин” нэвтрүүлэгт түрүүлсэн бөгөөд улмаар улсад 5-р байранд шалгарсан нь Монгол улсын анхны адуучин Хөдөлмөрийн баатар О.Цэвэлдорж агсаны нутаг Дорнодчуудын тэр дундаа хурдан морь сонирхогчид, адуучин залуусынхаа нэр төрийг өндөрт өргөсөн үйл явдал болж аймгийнхаа түүхэнд тэмдэглэн үлдэж байна. Адуучин залуудаа үрээгээ танихгүй баян, үрээ танихгүй өнөр болохыг хүсэн ерөөе.
Аймгийн МСУХ-ны НБДарга, Хатагин Б.Батсайхан
Гэрэл зургийг Б.Энхмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна