Хоёр түрүү, хоёр айргийн эзэн Тэргүүн хонгор
А.Тэлмэн
"Амны билгээс ашдын билэг" хэмээн ерөөл өргөж ирсэн буурал дээдсийн буянт сургаалийн биелэл болж, нэр шигээ хурдалж байгаа ажнай бол Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чоймболын Дэмчигцоодолын Тэргүүн хонгор үрээ юм. Улс, бүсийн наадамд хоёр түрүүлж, хоёр айрагдаад байгаа хонгор үрээ Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Батжаргалын Чулуунбатын унаган адуу. Чулуунбатын өвөө сумын Алдарт уяач Цэрэнбалтав тэрэгний морио уяж Халзан сумынхаа 60 жилийн ойд түрүүлгэж байсан эрдэмт уяач. Сумынхаа наадамд нэг түрүүлж, хэд хэд айрагдсан тэрхүү хонгор морийг Халзанчууд андахгүй бөгөөд өдгөө ч Цэрэнбалтавын “Тэрэгэн хонгор” хэмээн дурсаж байдаг.
Ч.Батжаргал хурдан хонгор азарганых нь төл, зээрд гүүнийх нь /Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул Бат-Эрдэнийн унаган зээрд гүү/ унага хонгор үрээндээ өвөөгийнхөө хонгор шиг хурдан ажнай болохыг бэлгэдэн "Тэрэгэн хонгор" хэмээх нэрийг хайрлаж, хурдан хүлгийн хийморьт сүсэлж явдаг, санаа зорилго нэгтэй анддаа /Д.Эрболдод/ 2011 онд дааганд нь өгчээ.
Шинэ эзэндаа очсон цагаас эхлэн цойлон хурдалсан хонгор үрээ морь сонирхогчдын эчнээ танил болж, “Тэрэгэн” хэмээх нэр нь явсаар “Тэргүүн хонгор” болж хэвшсэн гэдэг.
2011 онд даагандаа:
МУ-ын Манлай уяач Д.Бат-Эрдэнийн "Молор эрдэнэ"-ийн мялаалга наадамд айргийн тав, Өмнөговь аймгийн 80 жилийн ойд айргийн гурав, “Говьшанхын хурд 4” уралдаанд айргийн гурав, “Энержи ресус” ХК-ний нэрэмжит уралдаанд түрүү
2012 онд шүдлэндээ:
“Их мандал 2012” говийн бүсийн уралдаанд түрүү
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойд түрүү
2013 онд хязааландаа:
Дундговь аймгийн хаврын бүсийн уралдаанд соёолон насанд түрүү
АХ-ын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын аман хүзүү
Завхан аймгийн 90 жил, хангайн бүсийн уралдааны түрүү магнайд тус тус хурдлаад буй энэ цагийн эрэмгий хурдан буянгуудын нэг билээ.
Морины хорхойтнуудын харааг булаасан энэхүү хурдан буянг худалдан авах санал нэг бус удаа ирж байсан ч аав хүү Алдартууд татгалзсан хариу өгсөн хэмээдэг.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна