Харваачид Солонгосыг зорилоо

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 17 -нд

Долоо дахь жилдээ болж байгаа Дэлхийн уламжлалт харвааны тэмцээн энэ сарын 18-22-ны өдрүүдэд  өмнөд Солонгос улсад болох гэж байна. 48 орны 450 гаруй харваачид оролцох энэхүү тэмцээнд Монголоос 20 харваач оролцохоор болсон тухай бид мэдээлсэн билээ. Монголын Үндэсний сурын холбооны хувьд баг тус бүрээс харваач оролцуулахаар тооцон тамирчдаа сонгосон гэж байгаа бөгөөд үүнд сурын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүрэлбаатар, тэргүүлэгч  Д.Эрдэнэзуу, орчуулагч С.Хүдэртулга, МУ-ын Гарамгай мэргэн, спортын мастер Ц.Хүдэрчулуун /Бурхан халдун/, МУ-ын Гоц мэргэн, спортын мастер Ж.Баттөмөр, МУ-ын мэргэн, спортын мастер Х.Болдбаатар /Өмнөговь/,  МУ-ын  гоц мэргэн, спортын мастер Х.Оюунчимэг /Төв аймаг/, МУ-ын хошой мэргэн Л.Цэнгэл /Дорноговь/, МУ-ын хошой мэргэн Д.Эрдэнэтуяа /Петровис/, МУ-ын мэргэн  С.Баярмаа /Таван толгой ХХК/, МУ-ын мэргэн Д.Норжмаа /Алдар/, спортын мастер Ц.Энхчулуун /Баянзүрх/, спортын мастер Н.Өлзийбилэг /Багануур/, харваач Б.Мөнхбаатар /МИАТ ХК/, М.Чинбат /Хүч/, Б.Дашзэвэг /Хан-Уул/, спортын мастер Б.Энхсайхан /Алдар/, спортын дэд мастер  Б.Батцэнгэл /Тосонцэнгэл/, спортын мастер Х.Баасанхүү /Эрдэнэт/, спортын мастер М.Зоригт /Петровис/ нар багтсан юм. Тэд өчигдөр буюу аравдугаар сарын 16-нд Солонгосыг зорьсон бөгөөд 25-нд эх орондоо газардана. Харваачдадаа амжилт хүсье.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна