Кузнецийн адуу

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 17 -нд

Кузнец нутаг руу нүүдэллэн суурьшсан оросууд хүнд ачааны чиглэлийн ба хатирч азаргаараа нутгийн жижиг биет адууг эрлийзжүүлэх замаар энэ адууг гаргаж авчээ. Энэ адууг хөдөө аж ахуйн ба тээврийн ажилд зориулан үржүүлж байсан болохоор бядлаг болон хүч тамир сайтай шинжийг явдал хөдөлгөөн сайтай шинжтэй хослуулж чадсан гэж үнэлдэг юм. Лагс хэв байдал бүхий хатирч адуу, хүнд ачааны чиглэлийн адуу хоёрын завсрын хэв байдал бүхий адуу хамгийн их хэрэгцээтэй байсан аж.  Гэхдээ кузнецийн адуу тогтворжиж бүрэлдэн тогтсон үүлдэр болж чадаагүй. Энэ адуу уртавтар биетэй, том зантгар толгойтой бат бэх ястай, ихэнхдээ налуу хондлойтой байдаг нь галбирын нэг онцлог гэж болно.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна