Б.Батжаргал мэргэний нэрэмжит харвааны шилдгүүд

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 15 -нд

Монгол улсын мэргэн Батбаярын Батжаргалд хүндэтгэл үзүүлэх сурын харваа энэ сарын 11-нд Төв аймгийн Зуун мод хотноо болсон юм. Үндэсний сурын ахмад харваачдын нэг тэрээр АХ-ын 80 жилийн ойн баяр наадмаар түрүүлж, МУ-ын мэргэн хэмээх эрхэм цолны эзэн болж байлаа. Түүнээс хойш наймантаа төрийн их баяр наадмын сурын харвааны “аман хүзүүнд” шалгарч байсан Батжаргалын нэрэмжит харваанд 30 гаруй харваачид цэц мэргээ сорьсоноос:
1. Спортын мастер Б.Амарсайхан
2. Төв аймгийн харьяат спортын мастер Энхбаяр
3. “Алдар” спорт хорооны харваач, спортын мастер Мөнхгэрэл
4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, спортын дэд мастер Г.Мөнхсайхан
5. Өмнөговь аймгийн харьяат спортын мастер Чулуунбаяр нар тэргүүлжээ. Энд сонирхуулахад Батжаргал мэргэн нь нэгэнтээ эмнэг сургаж явсан бөгөөд үүнийг нь мэдэх нөхөд нь “эрчүүдээс дутахааргүй баатарлаг эмэгтэй” хэмээн үнэлдэг юм билээ.

А.Дөл

 

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна