Заануудын барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, зааны дүү начин Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ
А.Тэлмэн
Бидний нэрлэж заншсанаар Орхон аймаг, албан ёсоор бол Орхон-Уул аймгийн Эрдэнэт хотод энэ Бямба гарагт “Монгол улсын заануудын нэрэмжит” барилдаан боллоо. Барилдаанд у.з Ч.Санжаадамба, Б.Батмөнх, у.х Ө.Даваабаатар, у.х Н.Батсуурь, у.х Э.Оюунболд нарын хүчит 96 бөх барилдав.
Барилдааны 2-ын даваанд Архангай аймгийн шинэ начин Жаргалсайханы Цэрэндаваа у.н Н.Батзаяаг дахин өвдөг шороодуулжээ. Саяхан болсон нэгэн барилдааны 2-ын даваанд мөн таарч давсан билээ. Мөн а.н Б.Тайван а.а Б.Баатарцолоор хоёр давсан байна.
Гурвын даваанд у.х Г.Алтангэрэл нутгийн бөх а.н Б.Тайванг хонгодоод, у.х Н.Батсуурь а.а Б.Уртбаярыг давхар шуудагны барьцнаас суганд сэжиж түрж хөөгөөд, у.х Э.Оюунболд а.а Н.Батсайханыг мордоод, у.н Ц.Одбаяр а.а Д.Амарсайханыг таллаж тахимдаад, у.н Б.Пүрэвсайхан а.а О.Хангайг хөлд нь орж цацаад давсан бол а.з Б.Бадамсүрэн у.ө.и.н Ж.Отгонбаярыг сэнжигний барьцнаас зайлж сунгаж татаад, а.а Б.Эрдэнэхүү у.н Ч.Цогбаярыг давхар шуудагдсан барьцнаас баруун хутгаж зүтгээд, тунасан а.а Л.Лха-Очир у.н Т.Баасанхүүг сугадаж мордоход дагуулж мушгиад тус тус өвдөг шороодуулжээ.
Дөрвийн даваанд а.з Б.Бадамсүрэн у.з Ч.Санжаадамбыг нааж хавирсан ч өөрөө өвдөглөж, у.з Б.Батмөнх а.а Б.Эрдэнэхүүгээс барьц сонгож давжээ. А.а Л.Лха-Очир у.х Ө.Даваабаатарыг сэнжигнээс тойруулж татаад, у.н Ц.Одбаяр у.х Н.Батсуурийг зайлж татаад давжээ.
Бөхийн барилдааны тавын даваанд зүүний магнай заан а.а Л.Лха-Очирыг амлаж нааж хавирах мэхээрээ давсан бол барууны магнай заан Б.Батмөнхийг залуу начин Ц.Одбаяр давхар шуудагны барьцнаас давхар тохоод, угсруулж нааж хавираад дутуудангууд нь хутгаад давжээ. Тунасан хоёрын барилдаанд начин тахимдаад давсан байна.
Их шөвөгт заан гоц мөргөж хоёр начин хүч үзсэн бөгөөд Ц.Одбаярыг татаж хавирахад Б.Пүрэвсайхан дагуулж тахимдаад давсан байна.
Үзүүр түрүүний барилдаанд Ч.Санжаадамба заан давхар шуудагдсан барьцнаас суганд нь сэжиж түрээд давснаар халхын хаана ч очсон довтойгоо харуулан түрүүлжээ. Тэрээр саяхан Төв аймагт болсон Данзаннямын Даваахүү гуайн “Хөдөлмөрийн баатар” цолны мялаалга наадамд у.х Ө.Даваабаатартай үлдэн түрүүлсэн билээ.
Дүйзийг гурвын даваанаас сонирхоно уу.
Гурвын даваа
1. Ч.Санжаадамба у.з – С.Эрдэнэсайхан а.з
2. Б.Батмөнх у.з - Ж.Цэрэндаваа а.н
3. Ө.Даваабаатар у.х – Ш.Дарханбат а.а
4. Г.Алтангэрэл у.х – Б.Тайван а.н
5. Н.Батсуурь у.х – Б.Уртбаяр а.а
6. Э.Оюунболд у.х – Н.Батсайхан а.а
7. Ж.Отгонбаяр у.ө.и.н – Б.Бадамсүрэн а.з
8. Б.Заяамандах у.н – Т.Занданбат а.а
9. Ч.Цогбаяр у.н – Б.Эрдэнэхүү а.а
10. Ц.Одбаяр у.н – Д.Амарсайхан а.а
11. Б.Пүрэвсайхан у.н – О.Хангай а.а
12. Т.Баасанхүү у.н – Л.Лха-Очир а.а
Дөрвийн даваа
1. Ч.Санжаадамба у.з – Б.Бадамсүрэн а.з
2. Б.Батмөнх у.з - Б.Эрдэнэхүү а.а
3. Ө.Даваабаатар у.х – Л.Лха-Очир а.а
4. Г.Алтангэрэл у.х – Б.Пүрэвсайхан у.н
5. Н.Батсуурь у.х – Ц.Одбаяр у.н
6. Э.Оюунболд у.х – Б.Заяамандах у.н
Тавын даваа
1. Ч.Санжаадамба у.з – Л.Лха-Очир а.а
2. Б.Батмөнх у.з – Ц.Одбаяр у.н
3. Э.Оюунболд у.х – Б.Пүрэвсайхан у.н
Зургаагийн даваа
1. Ч.Санжаадамба у.з – гоцлов.
2. Ц.Одбаяр у.н – Б.Пүрэвсайхан у.н
Долоогийн даваа
1. Ч.Санжаадамба у.з – Б.Пүрэвсайхан
Тэмдэглэсэн МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
Мэдээллийг Х.Сабит
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна