Тосонцэнгэлийн Содномдорж торолгүй түрүүллээ


Баянзүрх уулын хишиг барилдаан өчигдөр буюу 2013 оны 10 дугаар сарын 13-ны Ням гарагт монгол бөхийн өргөөнд боллоо. Улсын арслан Х.Мөнхбаатар, шинэ гарди Б.Гончигдамба, шинэ заан Б.Батмөнх, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Н.Батсуурь, Э.Оюунболд нараар манлайлуулсан улсын цолтой 27 бөх, аймаг цэргийн цолтой 151, сумын цолтой болон залуу 78 бүгд 256 бөх барилдав.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Төв аймгийн Заамар харьяат, МУИС-ийн оюутан, сумын заан Далхсүрэнгийн Одсүрэн а.х.а Ш.Шинэбаярыг хөмрөхөд сөрж мушгиад, Увс аймгийн Өмнөговь сумын харьяат, ҮБТДС-ийн оюутан, сумын заан Болоогийн Алтангэрэл а.а Д.Болдбаатарыг хонгодоод, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Эрч” спорт хорооны бөх, сумын заан Сэнгийн Доёддорж а.а Ж.Мөнгөнг тахимдаад, Төв аймгийн Баян сумын харьяат, “Шонхор” ДС-ийн оюутан, сумын заан Миеэжавын Батнасан ц.а Б.Ганзоригийг дагуулж хавираад, Булган аймгийн Орхон сумын харьяат, БХИС-ийн оюутан, сумын заан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл а.а Б.Эрдэнэхүүг дагаж эргээд, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, ИМХ-ын хүчтэн дэвжээний бөх, сумын заан Бизьяагийн Цэрэндагва а.а Давж.Батбаярыг хутгаад, Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат, сумын заан Ширнэндоржийн Алтангэрэл а.а Д.Амарсайханыг этэж түрээд, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, сумын заан Тогтохын Хайдавдорж а.а Т.Чулуунгэрэлийг хонгодоод, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, “Аварга” ДС-ийн оюутан, сумын заан Ж.Бямбадоньд а.а Д.Тангадыг хонгодож цацаад, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, сумын заан Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ а.а Д.Тамирыг мушгиж тонгороод, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, Таванхан дэвжээний бөх, сумын заан Нямсүрэнгийн Ширчинхүү а.а Н.Эрдэнэчулууныг тахимдаад, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, сумын заан Бүрнээгийн Баянмөнх а.а Б.Уугандавааг хөмрөөд үлдсэн хөлд тахимдаад тус тус нэг давав. Юуны учир эдгээр сумын заануудыг аймаг сум, нэр устай нь бичиж байна вэ гэвэл улс аймгийн цолтой бөхчүүдийг бол бөх сонирхогчид андахгүй мэддэг ч сумын цолтой залуусаа төдийлөн мэдэхгүй байгааг бодож мөн аймгийн шилдэг арслангуудыг өвдөг шороодуулсан залуустаа урам өгөх үүднээс ингэж бичлээ. Нэгийн давааны дунд хэсгээс аймгийн цолтнууд учраа таарч хүч үзсэн бөгөөд а.х А.Мөнхтүшиг а.н Ө.Сүхбатын хөлд орж дэрлэсэн ч “дуучин” хэмээх Ө.Сүхбат давуулж гуядаад давав. Мөн Архангайн шинэ харцага П.Жаргалсайхан а.н Г.Ганзоригийг сэнжиг элэг бүсний барьцнаас уран гоё дунгуйлдаж татсан бол Сэлэнгэ а.н Н.Баярбаатар Архангайн Б.Энх-Амгаланг тумбарайдаж нэлээд дээр өргөөд газардуулав. Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, а.н Н.Жаргалбат Говь-Алтайн А.Хосбаярыг давхар хамаад, Өвөрхангайн Х.Гантулга Ховдын Ц.Адьяаг араар нь хашиж мордоод тус тус орхилоо.
Хоёрын даваанд Баянхонгорын шинэ начин Баасанхүүгийн Өнөрбаатар Батсүхийн Насандэлгэр начныг тахимдаж түлхээд, Хөвсгөлийн Цэрэнбатын Сандагдорж П.Ганхүү начныг сугадаж мордоод хоёр давцгаав. Баян-Өлгий а.н Н.Мустафа у.н С.Батсуурийг хонгодож хөөгөөд давсан бол Өвөрхангайн Х.Гантулга улсын шинэ начин Т.Баасанхүүгийн баруун хөлд орж нэлээд дээр өргөөд буцааж дэрлэж давав. Гэсэн ч Баасанхүү начин унаагүй хэмээн үзэж тахимаа өгөхөөс татгалзсан тул Гантулга тугаа тойрч эргэж ирэхдээ тахимаа авав. Мөн Цэдэнбазарын Одбаяр Доржийн Анар нарын барилдаан нэг хайнцаж дахин барилдаад Одбаяр начин давав. Хөвсгөлийн Н.Жаргалбат Увс аймгийн арслан Т.Мягмаржавыг мөн л давхар хамчихав. Баян-Өлгийн Б.Баатарцол Завханы П.Батсүхийг солгой тонгороод сайхан давсан бол Архангайн Н.Адьяабат Ховдын а.х Б.Бат-Өлзийг шуудагдаж түрээд бярдаж орхилоо. Жүдоч А.Давааням арслан Сүхбаатарын Б.Номиндалайг давхар тохоод, Б.Хишигбаатар М.Бадарчийг сугадаж хавираад, Н.Жаргалбаяр Г.Ганцоожийг шахаж татаад тус тус давлаа.
Гурвын даваанд арслан Х.Мөнхбаатар а.н Б.Өнөрбаатарын баруун хөлийг шүүрч түлхээд, гарди Б.Гончигдамба а.з Б.Эрдэнэбаярыг шуудагдаж түрээд давав. Баян-Өлгийн Б.Серик улсын харцага Ө.Даваабаатарыг нааж түрээд, Хөвсгөлийн А.Давааням у.ө.и.н И.Ёндонсамбууг тахимдаад, Дарханы С.Ерөөлт у.н Ц.Одбаярыг зайлахад мэдэрч тавхайлдаад, Увсын Д.Энхбаяр у.н Р.Пүрэвдагвыг хутгахад голлож түлхээд тус тус давж дөрвийн даваанд барилдахаар болов. Мөн тунаж хүч үзсэн бөхчүүдээс а.х.а Ч.Батчулуун зоримог хутгасан а.н Х.Гантулгын хөлийг хамж өргөөд, а.х.а О.Гантулга а.з Б.Бадамсүрэнг давхар хамаад, а.а Ш.Пүрэвгарьд а.а Б.Суманчулууныг тахимдаж хөөгөөд, Хөвсгөлийн Чи.Батчулуун Ховдын О.Хангайг таллаж тахимдаад давлаа.
Дөрвийн оноолтод зүүн барууны магнай хоёр бөх нутгийн болоод, нэг байгууллагын залуусаар гар амар давав. Өвөрхангайн Ц.Чимэддорж шинэ харцага Э.Оюунболдын хөлд дохиод дөрвөн хөллүүлсэн ч дутуудаж буцааж дагуулж тонгороод даасангүй. Оюуны Гантулга у.н Н.Батзаяаг дутуухан хутгахад нь гуд татаад, Б.Одгэрэл у.н Б.Сангисүрэнг хутгаж хөөгөөд, Ч.Батчулуун у.н Ч.Цогбаярыг шахаж татаад мордоход дагуулж хөмрөөд тулгуур хөлд нь тахимдаад давснаар гурван хурц арслан дараалан давав. Мөн у.х Н.Батсуурь сийрэгхэн барилддаг бөх гэдгээ дахин нотлож Баянхонгорын а.а Б.Бат-Оршихыг өмсөх мэхийг урамшуулмаар уран хийж давлаа. Харин энэ даваанд у.х Т.Өсөх-Ирээдүй Хөвсгөл аймгийн арслан Чи.Батчулуун нарын барилдаан үзэгчдийг багагүй талцуулсан ч цэцүүд харцагыг давсан гэж үзэв. Батчулуун арслан тун ч урамгүй тахимаа өглөө.
Бөхийн барилдааны тавын даваанд арслан Х.Мөнхбаатар Дарханы С.Ерөөлтийг амлаж баруун хутгаад суулгачихав. Харин гарьд Б.Гончигдамба хурц арслан Ч.Батчулууныг амлаж мордоод хөөхөд арслан дагуулж даацтай хөмрөөд давж шөвгийн наймд үлдэв. Заан Б.Батмөнх Увсын Д.Энхбаярыг таллаж татаад тахимдчихав.У.х Т.Өсөх-Ирээдүй у.н Ш.Тогтохбаярыг амласан бөгөөд хэдэн жилийн өмнө хэн хэн нь аймгийн цолтой байх үедээ байнга гэмээр таарч хэн өрсөж хутгасан нь давдаг байсан, үе тэнгийн хоёрын барилдаан сонирхолтой болж Тоогоо начин араар нь давхар мордоод давав. Энэ өдрийн барилдааны бүхий л даваанд удаж төдөлгүй давж байсан залуу харцага Ц.Содномдорж энэ даваанд ч удсангүй, а.а Л.Шинэбаатарыг хөлд дохиход нь гуд татаад давлаа. Харцага Н.Батсуурь өнөө жил 3-ын даваанд тунаж давсан Б.Одгэрэл арсланг амлаж орхисон бол Э.Оюунболд гурван бөхөөс Л.Цэрэнтогтохыг амлаж барьц сонгож мордоод ойролцоо газардав. Цэцийн шийдвэрээр Оюунболд давав. Тунасан хоёрын барилдаанд хурц арслан зоригтой барилдаж хутгаж хөмрөөд даалгав.
Наймын даваанд Х.Мөнхбаатар арслан Ш.Тогтохбаяр начныг амлаж хавираад орхисон бол заан Б.Батмөнх О.Гантулгад алсын сүвээний барьц алдсан ч дагуулж мушгиад давав. Харцага Ц.Содномдорж а.х.а Ч.Батчулууныг өмнөх даваанд гардийг орхисон мэхээр нь давсан бол хоёр залуу харцага тунан барилдаж Н.Батсуурь дахин давав.
Их шөвөгт арслан Н.Батсуурь харцагыг амлаж өнөө жилийн тавын даваанд болоод өмнөх хоёр жилийн наадмаар ч мөн учраа таарч барилдсан заан харцага хоёр тунан барилдав. Заан харцагад алсын шуудагнаас өргүүлж унасан бол харцага Н.Батсуурь арсланг давж үзүүр булаалдахаар болов. Өнөө жилийн Завхан аймгийн наадмаар их шөвөгт тунаж барилдсан хоёр бөх үзүүр түрүүнд хүч үзэж тохой сөхөж хонгодоод Цэдэвийн Содномдорж давж Намсрайжавын Батсуурь үзүүрлэлээ. Хоёр харцага бэлтгэл сайхан жигдэрсэн байна лээ. Хойш хойшдын олон барилдаанд түрүү үзүүрт “тунах” байх аа.
Дүйзийг хоёрын даваанаас сонирхоно уу.
Хоёрын даваа
1. Х.Мөнхбаатар у.а - Д.Одсүрэн с.з Дүнжингарав
2. Б.Гончигдамба у.г - Б.Алтангэрэл с.з ҮБТДС
3. Б.Батмөнх у.з - С.Доёддорж с.з Эрч
4. Т.Өсөх-Ирээдүй у.х - М.Батнасан с.з Төв
5. Ц.Содномдорж у.х - Б.Түмэндэмбэрэл с.з Булган
6. Ө.Даваабаатар у.х - Д.Цэрэндагва с.з ИМХ
7. Г.Алтангэрэл у.х - Ш.Алтангэрэл с.з Төв
8. Н.Батсуурь у.х - Т.Хайдавдорж с.з Завхан
9. Э.Оюунболд у.х - Ж.Бямбадоньд с.з Аварга
10. Э.Энхбат у.ө.и.н - Д.Бат-Эрдэнэ с.з Завхан
11.И.Ёндонсамбуу у.ө.и.н - Н.Ширчинхүү с.з Таванхан
12.Ш.Уламбаяр у.ө.и.н - Б.Баянмөнх с.з Ховд
13. Ж.Отгонбаяр у.ө.и.н -У.Береке а.н
14. Н.Бүрэнбаатар у.н - Ц.Цогт-Эрдэнэ а.н
15. Б.Насандэлгэр у.н - Б.Өнөрбаатар а.н
16. П.Ганхүү у.н - Ц.Сандагдорж а.н
17. Ш.Тогтохбаяр у.н - Д.Азбаатар а.н
18. Н.Батзаяа у.н - Д.Баярманлай а.н
19. Б.Заяамандах у.н - Г.Болдгэрэл а.н
20. С.Батсуурь у.н - Н.Мустафа а.н
21. Б.Сангисүрэн у.н - Т.Түмэнбаяр а.н
22. Ч.Цогбаяр у.н - Ө.Сүхбат а.н
23. Ц.Одбаяр у.н - Д.Анар а.н
24. Р.Пүрэвдагва у.н - Б.Отгонцоож а.н
25. Б.Пүрэвсайхан у.н - Б.Тайван а.н
26. Л.Цэрэнтогтох у.н - Т.Сайханжаргал а.н
27. Т.Баасанхүү у.н - Х.Гантулга а.н
28. Ч.Батчулуун а.х.а - О.Түмэндэмбэрэл а.н
29. Б.Одгэрэл а.х.а - Ё.Баасандорж а.н
30. О.Гантулга а.х.а - Н.Бямбацогт а.н
31. Ба.Батжаргал а.х.а - Э.Элбэгбаяр а.н
32. А.Сүмбээ а.а - Ч.Эрдэнэсайхан а.н
33. Б.Батхуяг а.а - Г.Эрхэмбаяр а.н
34. Б.Суманчулуун а.а - Б.Даваадорж а.н
35. Л.Шинэбаатар а.а - О.Батжаргал а.н
36. Т.Мягмаржав а.а - Н.Жаргалбат а.н
37. Б.Баатарцол а.а - П.Батсүх а.н
38. Б.Хадбаатар а.а - Н.Баярбаатар а.н
39. Л.Лха-Очир а.а - Н.Энхжаргал а.н
40. П.Мөнхбат а.а - Ц.Ганбат а.н
41. С.Ерөөлт а.а - Ш.Чинтулга а.х
42. О.Хангай а.а - Т.Бэгзсүрэн а.х
43. Д.Цэрэндаваа а.а - П.Жаргалсайхан а.х
44. Н.Ганзориг а.а - Б.Доржсүрэн а.х
45. Б.Бат-Эрдэнэ а.а -Д.Мөнхболд а.х
46. Н.Адъяабат а.а - Б.Бат-Өлзий а.х
47. Ш.Дарханбат а.а - А.Отгонбаатар а.х
48. Б.Серик а.а - М.Гансүх а.х
49.Ц.Чимэддорж а.а - Б.Зоригтбаатар а.н
50. Н.Батсайхан а.а - Н.Нямбуу а.з
51. Б.Бат-Орших а.а - Р.Анхбаатар а.з
52. Д.Энхбаяр а.а - Б.Болдбаатар а.з
53. А.Давааням а.а - Б.Номиндалай а.з
54. Чи.Батчулуун а.а - Д.Дарханбаатар а.з
55. Б.Ганхуяг а.а - Д.Буянт а.з
56. П.Батмөнх а.а - Ж.Дагва-Очир а.з
57. Т.Сүрэнжав а.а - Б.Эрдэнэбаяр а.з
58. Э.Ванданцэрэн а.а - Л.Цээсүрэн а.з
59. Г.Баасандорж а.а - Л.Батзориг а.з
60. М.Еркебулан а.а - Б.Бадамсүрэн а.з
61. Б.Ганбаатар а.а - Ш.Пүрэвгарьд а.а
62. Б.Хишигбаатар а.а -М.Бадарч а.а
63. Ж.Алтаншагай а.а - Ж.Наранбаатар а.а
64. Г.Ганцоож а.а - Н.Жаргалбаяр а.а
Гурвын даваа
1. Х.Мөнхбаатар у.а - Б.Өнөрбаатар а.н
2. Б.Гончигдамба у.г - Б.Эрдэнэбаяр а.з
3. Б.Батмөнх у.з - Б.Бат-Эрдэнэ а.а
4. Т.Өсөх-Ирээдүй у.х - Н.Мустафа а.н
5. Ц.Содномдорж у.х - Ц.Ганбат а.н
6. Ө.Даваабаатар у.х - Б.Серик а.а
7. Г.Алтангэрэл у.х - Б.Хадбаатар а.а
8. Н.Батсуурь у.х - Ц.Сандагдорж а.н
9. Э.Оюунболд у.х - А.Сүмбээ а.а
10. Э.Энхбат у.н - Ж.Наранбаатар а.а
11.И.Ёндонсамбуу у.н - А.Давааням а.а
12. Ш.Уламбаяр у.н - Б.Хишигбаатар а.а
13. Ж.Отгонбаяр у.н - Б.Батхуяг а.а
14. Н.Бүрэнбаатар у.н - Н.Энхжаргал а.н
15. Ш.Тогтохбаяр у.н - Д.Цэрэндаваа а.а
16. Н.Батзаяа у.н - Н.Адъяабат а.а
17. Б.Заяамандах у.н – Н.Жаргалбат а.н
18. Б.Сангисүрэн у.н - Ж.Дагва-Очир а.а
19. Ч.Цогбаяр у.н - Н.Ганзориг а.а
20. Ц.Одбаяр у.н - С.Ерөөлт а.а
21. Р.Пүрэвдагва у.н - Д.Энхбаяр а.а
22. Б.Пүрэвсайхан у.н - Н.Жаргалбаяр а.а
23. Л.Цэрэнтогтох у.н - Л.Батзориг а.з
24. Ч.Батчулуун а.х.а - Х.Гантулга а.н
25. Б.Одгэрэл а.х.а - Э.Элбэгбаяр а.н
26. О.Гантулга а.х.а - Б.Бадамсүрэн а.з
27. Б.Суманчулуун а.а - Ш.Пүрэвгарьд а.а
28. Л.Шинэбаатар а.а - Э.Ванданцэрэн а.а
29. Б.Баатарцол а.а - Б.Ганхуяг а.а
30. О.Хангай а.а - Ч.Батчулуун а.а
31. Ш.Дарханбат а.а - Б.Бат-Орших а.а
32. Ц.Чимэддорж а.а - Н.Батсайхан а.а
Дөрвийн даваа
1. Х.Мөнхбаатар у.а - Н.Жаргалбат а.н
2. Б.Гончигдамба у.г - Ш.Пүрэвгарьд а.а
3. Б.Батмөнх у.з - Б.Ганхуяг а.а
4. Т.Өсөх-Ирээдүй у.х - Ч.Батчулуун а.а
5. Ц.Содномдорж у.х - А.Давааням а.а
6.Г.Алтангэрэл у.х - Д.Энхбаяр а.а
7. Н.Батсуурь у.х - Б.Бат-Орших а.а
8.Э.Оюунболд у.х - Ц.Чимэддорж а.а
9. Э.Энхбат у.н - Б.Серик а.а
10. Ш.Уламбаяр у.н - С.Ерөөлт а.а
11. Н.Бүрэнбаатар у.н - Л.Шинэбаатар а.а
12. Ш.Тогтохбаяр у.н - Б.Батхуяг а.а
13.Н.Батзаяа у.н - О.Гантулга а.х.а
14. Б.Сангисүрэн у.н - Б.Одгэрэл а.х.а
15. Ч.Цогбаяр у.н - Ч.Батчулуун а.х.а
16. Л.Цэрэнтогтох у.н - Б.Пүрэвсайхан у.н
Тавын даваа
1. Х.Мөнхбаатар у.а - С.Ерөөлт а.а
2. Б.Гончигдамба у.г - Ч.Батчулуун а.х.а
3. Б.Батмөнх у.з - Д.Энхбаяр а.а
4. Т.Өсөх-Ирээдүй у.х - Ш.Тогтохбаяр у.н
5. Ц.Содномдорж у.х - Л.Шинэбаатар а.а
6. Н.Батсуурь у.х - Б.Одгэрэл а.х.а
7. Э.Оюунболд у.х - Л.Цэрэнтогтох а.а
8. Э.Энхбат у.н - О.Гантулга а.х.а
Зургаагийн даваа
1. Х.Мөнхбаатар у.а - Ш.Тогтохбаяр у.н
2. Б.Батмөнх у.з - О.Гантулга а.х.а
3. Ц.Содномдорж у.х - Ч.Батчулуун а.х.а
4. Н.Батсуурь у.х - Э.Оюунболд у.х
Долоогийн даваа
1. Х.Мөнхбаатар у.а - Н.Батсуурь у.х
2. Б.Батмөнх у.з - Ц.Содномдорж у.х
Наймын даваа
1. Ц.Содномдорж у.х - Н.Батсуурь у.х
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
Сэтгэгдэл бичигдээгүй байна