Морины дууны өөр хэмнэл

ОХУ-ын Буриад улсын  залуу дуучин Н.Нар-Оюугийн урын санд “Монгол морь”-ийг ийнхүү дүрсэлсэн байх ажээ. ОХУ-д найрал дуу, хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцаж төгссөн тэрээр Бээжин, Өвөрмонголын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж шаггүй нэгэн болохоо оюутан байхдаа л харуулаад авсан гэдэг юм билээ. Буриад, Хятад, Өвөрмонголд зохиогддог фестивалиудын нээлт, хаалтын хөгжмийг бичиж байсан  авьяаслаг бүсгүй урын сандаа 50 гаруй дуутай ажээ. Үүний нэг нь "Монгол морь" юм. Нэмж сонирхуулахад Монгол рок попын анхдагчид болох “Соёл эрдэнэ” хамтлагийн хөгжимчин Б.Наранбаатарын охин юм.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна