Говь-Алтайнхны барилдаанд Ховдын О.Хангай түрүүллээ

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 09 -нд

10 дугаар сарын 6 буюу өнгөрсөн ням гарагт МБӨ-д Говь-Алтай аймгийн Чандмань сумын нэрэмжит барилдаан боллоо. Өмнөх жилүүдэд зөвхөн Говь-Алтай аймгийн харьяат бөхчүүд барилддаг байсан бол энэ удаагийн барилдаанд Ховд аймгийн арслан О.Хангайгаас гадна Дорнод, Увс, Төв зэрэг аймгийн сумын заанууд зодоглон барилджээ.
Улсын заан Б.Соронзонболд, улсын начин Л.Гантулга нар зүүн барууныг манлайлсан хүчит 64 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, өнөө жилийн Ховд аймгийн түрүү бөх Оргихын Хангай 6 даван түрүүлж, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Монгол улсын заан Баттулгын Соронзонболд үзүүрлэжээ. Их шөвөгт Жаргалан сумын харьяат улмын начин Д.Шоовдойхүүгийн бага хүү, аймгийн хурц арслан Шоовдойхүүгийн Шинэбаяр, Халиун сумын харьяат аймгийн заан Даваадоржийн хүү, аймгийн заан Буянт нар шалгарсан бол дунд шөвөгт Цээл сумын харьяат Монгол улсын начин Лхагвасүрэнгийн Гантулга, Чандмань сумын харьяат аймгийн шинэ арслан Балганы Хишигбаатар, Цээл сумын харьяат аймгийн арслан Жаргалсайханы Алтаншагай, Дэлгэр сумын харьяат аймгийн начин Дашнямын Ганцоож нар үлджээ. Дашрамд сонирхуулахад түрүү бөх, аймгийн арслан О.Хангай Говь-Алтай аймгийн Жаргалан сумын гаралтай ажээ.

МУИС-ын оюутан Т.Түмэндэмбэрэл

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна