Төрлийн нийлүүлгийг дангаар нь хэрэглэх үед үр төлийн амьдрах чадвар доройтдог

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 03 -нд

Төрлийн нийлүүлэг /инбридинг/ явуулахад нийлүүлэгт орж байгаа мал хоорондоо төрлийн ямар нэгэн холбоотой байна. Төрлийн холбоог ойрын холовтор ба холын гэж ялгадаг. Сүүлчийн гурван үе дотор багтах төрлийн холбоо бүхий малыг ойрын төрөл ба тавдугаар үе дотор багтах төрлийн холбоо бүхий малыг холовтор, зургаа болон түүнээс дээш бол холын төрлийн холбоотой гэж үзнэ. Төрлийн нийлүүлгийг дангаар нь хэрэглэх үед үр төлийн амьдрах чадал доройтох, төл мал суу өсч хөгждөг явдал үзэгдэнэ. Малыг төрлийн нийлүүлгээр үржүүлэх үед нэлээд төсөөтэй бэлгийн эсүүд гарч тэдгээр нь харилцан бие биеэ шингээхдээ өөр өөр бэлгийн эс бүхий амьтны үр /хээл/ бүрэлдэлтээр үүсэх эвсэл эсийнх шиг, тийм сайн амьдрах чадалтай байж чаддаггүй. Энэ нь галбир болон бие цогцсын дуталдал бүхий адууг төрлийн нийлүүлэгт оруулах үед гүнзгийрдэг. Иймээс чухал шаардлагатай үед л төрлийн нийлүүлгийг маш хянуур хийвэл зохино. Жишээ нь шинэ үүлдрийг бий болгохдоо адууны тохиромжтой хэв байдлыг бататгахын тулд төрлийн нийлүүлэг явуулж болно. А.Г.Орлов, В.И. Шишкин нар орловын хатирч үүлдрийн үндсийг тавьсан Барс 1 азарганаас гарал үүсэл бүхий адууг төрлийн нийлүүлгээр үржүүлж байсан байх ажээ. Тэр үүлдрийг гаргах үед стрелец үүлдрийн Цилиндр азарганаас гарал үүсэлтэй адуу төрлийн нийлүүлгээр үржүүлж байсан нь сайн үр дүн өгсөн гэдэг. 

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна