Сурынхан “найзаа хайдаг”

Монгол улсын мэргэн Д.Балдандорж агсны нэрэмжит наадмаар тухайн жилийнхээ салхийг хагалдаг сурын нээлт, харин намар цагийн хаалтаа Монгол улсын мэргэн, спортын мастер Л.Ядамсүрэнгийн нэрэмжит үндэсний сурын Отго харваагаар өндөрлөдөг. Энэхүү отго харвааны  төгсгөлд харваачид маань нэгэн сонирхолтой зан үйлийг хийдэг юм. Харваанд оролцсон нийт харваачид нум сумаа урдаа барьж, сурын талбайгаа гурвантаа тойрч уухайлах ба үүнийг “найзаа олох” хэмээн нэрийддэг ажээ. Ийнхүү гурван удаа тойрсны дараа хасаандаа сумаа хүргэж ирэх жилийнхээ “олз омог”-ийг уухайлан далладаг гэнэ.  Энэ жилийн харвааны тухайд Монголын үндэсний сурын холбооны нарийн бичгийн дарга Хүрэлбаатар, тэргүүлэн, улсын зэрэг цолоороо эрэмбэлэн жагссан харваачид маань “найзын эрэлд” гарснаар сурынхны хувьд “time out” эхэлсэн юм.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна