Максынхны бэсрэг наадам
А.Тэлмэн
Макс группийн хамт олон гадаадын түншүүдээ ирсэнтэй холбогдуулж 2013 оны 9 дүгээр сарын 21-ий өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт нэгэн бэсрэг наадмыг зохион байгуулжээ. Энэ бэсрэг наадмын хүчит бөхийн барилдаанд 9 бөх бүртгүүлсэн бөгөөд манлайлан барилдсан 3 бөхөө гоц мөргүүлж залуучуудаа нугалж барилдуулсан байна. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Макс группийн бөх аймгийн начин Б.Мөнхбат, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат сумын заан Заяахүүгийн Баттөмөр нараар манлайлуулсан бөхийн барилдаан цөөн бөх барилдсан хэдий ч сонирхолтой болсон байна.
Нэгийн даваа
1. Б.Мөнхбат а.н - гоцлов
2. З.Баттөмөр с.з – гоцлов
3. Б.Бямбадорж с.з – гоцлов
4. Ч.Эрдэнэбаяр с.з – Ц.Цогсүрэн з.б дунгуйлдаж татаад
5. Т.Адьяатөмөр с.з – Б.Пүрэвдорж з.б шуудагдаж татаад
6. Б.Лхагвадорж с.з – Н.Загарзүсэм с.з хонгодоод түрж хөөхөд зайлаад
Хоёрын даваа
1. Б.Мөнхбат а.н – Б.Лхагвадорж с.з түрж хөөхөд дагуулж хөмрөөд
2. З.Баттөмөр с.з – Т.Адьяатөмөр шуудагдаж мөргөж түрээд
3. Б.Бямбадорж с.з – Ч.Эрдэнэбаяр хонгодоод
Хоёр давсан 3 бөхийг тойргоор барилдуулахад: З.Баттөмөр улсын шонхор, сумын заан Б.Лхагвадоржийг таллаж татаад давсан бол Б.Лхагвадоржийн ах сумын заан Б.Бямбадоржийг талласан боловч дутуудаж өвдөг шороодсон байна. Ах дүү хоёрын барилдаанд ах нь давснаар энэ барилдааны түрүү бөхөөр тодорчээ. Ийнхүү цөөн бөх барилдсан хэдий ч “цөөнгүй” цолтонтой энэ бэсрэг наадам сайхан болж өндөрлөсөн байна.
Зургийн тайлбар.
Арын эгнээний зүүн гар талаас: Сумын заан А.Заяахүү агсны хүү сумын заан Баттөмөр, сумын заан Чулуунбатын Эрдэнэбаяр /2012 онд Төв аймгийн Аргалант суманд түрүүлсэн, жүдогийн ОУХМ Д.Төмөрхүлэгийн үеэл ах/, “Макс” группийн бөх улсын начин Батмөнхийн Сангисүрэн, “Макс” группийн ерөнхийлөгч, Монгол Улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатар, Дагвадоржийн Цэрэнжигмэд, сумын заан Тогообатын Адьяатөмөр /Сумын заан Ц.Содномринчингийн ач, 2012 онд Нарийнтээл сумандаа түрүүлсэн/, сумын заан Батжаргалын Бямбадорж /2010 онд Нарийнтээл сумандаа үзүүрлэж, Тарагт суманд түрүүлсэн, улсын шонхор Б.Лхагвадорж, залуу бөх Б.Пүрэвдорж нарын ах/
Урд эгнээнд зүүн гар талаас: Сумын заан Найгалсүрэнгийн Загарзүсэм /2013 онд Нарийнтээл сумандаа түрүүлсэн, сумын заан Н.Загархоролын дүү/, залуу бөх Цогийн Цогсүрэн, залуу бөх Батжаргалын Пүрэвдорж /сумын заан Б.Бямбадоржийн дүү, улсын шонхор Б.Лхагвадоржийн ах/, “Макс” группийн бөх, улсын хошой шонхор, сумын заан Батжаргалын Лхагвадорж / Улсын баяр наадмын өсвөр бөхийнбарилдаанд 2012, 2013 онд дараалан түрүүлсэн, Дундговь аймгийн Дэрэн суманд 2012 онд түрүүлсэн, сумын заан Б.Бямбадорж, залуу бөх Б.Пүрэвдорж нарын дүү/
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна