Першерон үүлдрийн адуу тэнхээтэй

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 01 -нд

Першерон үүлдрийн эх нутаг нь жижиг тариачны аж ахуй хөгжсөн Францын баруун хойд нутаг юм. Тэр дундаа энэ үүлдрийн адуу хамгийн их төвлөрсөн Перш дүүргийн нэрээр уг үүлдрийг нэрийджээ. Дараагийн их тархсан орон нь ОХУ юм. Тэртээ 1956 онд анх Орос оронд авчирч, Хреновын адуун заводад арден, брабансон адуутай эрлийзжүүлэн үржүүлж байжээ. Бусад үүлдэртэй эрлийзжүүлж, хүчит тэжээлээр “бөмбөгдөж”, хуурай хөрстэй газрын шивээт хялганатай бэлчээрт маллаж хатир болон гэлдэргээ сайтай хатингар бие хаагаараа ялгарах шинэ хэв байдал бүхий першерон адуу бий болсон түүхтэй. Хувьсгалаас хойш энэ адууг Хреновын адуун завод, Воронеж муж дахь Таловын үржүүлэгийн санд үржүүлдэг байжээ.
Першерон адуу бол үзэмжтэй сайхан төрхтэй, хатингар том толгойтой, цэх шулуун хамартай, дээгүүр чиглэсэн богино хүзүүтэй, тод ялгарах мундаатай, өргөн бөгөөд цэх шулуун нуруутай, махлаг дүүрэн зоотой, өргөн бөгөөд брабансон адууныхыг бодвол багаар налсан хондлойтой, их матаас бүхий нуман хавиргатай, хатингар хөл мөчтэй, бага сагагтай, сахлаг дэл сүүлтэй. Гэхдээ ялимгүй  матигар хойд хөл, гүехэн хагд үе нь морины хорхойтнуудаас шүүмжлэл дагуулдаг юм. Уг үүлдрийн адуу нь ажиллах чадвар сайтай тэнхээтэй. Тиймдээ ч Оросод үржүүлж буй першерон адуу нь Франц дахь нэг үүлдрийн адуунаасаа ялгардаг ажээ.

А.Дөл 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна