"Дугараа таарсан" гэр бүлийнхэн

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 30 -нд

Монголын уламжлалт өв соёлын нэг сурын харваагаар хичээллэдэг гэр бүлийнхэн олон бий. Тэгвэл энэхүү  гэр бүлийн харвааг хөгжүүлэх зорилгоор Улсын мэргэн Мухардаан Пүрэвийн үр хүүхдүүдээс нэгэн сонирхолтой харвааг зохион явуулдаг уламжлалтай. Өнөө жил тав дахь удаагаа болсон гэр бүлийн харвааг энэ удаад Улсын гоц мэргэн Гэнэнгийнхэн зохион байгуулсан тухай бид мэдээлсэн билээ. Анх 2009 онд Улсын мэргэн Пүрэвийн хүү П.Гарамдорж, үр хүүхдүүдийн хамтаар ивээн тэтгэж зохион явуулж байсан бол түүнээс хойш Хошой мэргэн Нямсүрэн, спортын мастер Ренчинханд, спортын мастер Ломбодорж гэр бүлийнхний хамтаар зохион байгуулж байсан юм. Харин дараа жилийн гэр бүлийн харвааг спортын мастер Л.Сүхбат, гэргий Гоц мэргэн Х.Оюунчимэг, спортын мастер Ганзориг, гэргий спортын мастер Ж.Нямдаваа нарын хамтаар зохион байгуулахаар болжээ. "Сурын төлөө сэтгэл зүрхээ зориулсан харваачдынхаа өдий хүртэл авч ирсэн энэхүү тэмцээнийг үргэлжүүлэх нь залуус бидний үүрэг" хэмээн ойлгож байгаагаа Ж.Нямдаваа мастер өгүүлээд ирэх жилийн зургаадугаар сард явуулахаар болжээ. Учир нь 6-р сарын 24 бол Ганзориг, Нямдаваа нарын хувьд гэр бүлийн батлахаа гардан авсан өдөр гэнэ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна