Төвийн бүсийн хурдан хүлгэд

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 27 -нд

Айраг шуугисан адууны орон гэдгээ дэлхий нийтэд зарлан тунхагласан "Монгол морь-3000" уралдааны төвийн бүсээс хамгийн олон буюу 735 хурдан хүлэг гараанаас гарсан. Ингээд энэ бүсэд түрүүлж айрагдсан хурдан хүлгэдийг танилцуулъя.
1.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул,аймгийн Алдарт уяач  Т.Галбадрахын хар. Хар морь 4249 мориноос наймд хурдалж төвийн бүсдээ тэргүүлсэн билээ.
2. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Тод манлай уяач Ц.Батсайханы сартай зээрд. Сүхбаатар аймгийн Халзан сумын  уугуул  Г.Ганбаярын унаган адуу бөгөөд хоёр жил дараалан төвийн бүсийн наадамд айрагдаж буй хурдан хүлэг юм.
3. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Ж.Батжаргалын хонгор.
4. Төв аймгийн Баян сумын уугуул, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын хүрэн халзан. Улс, бүсийн наадамд дөрвөнтөө айрагдаад байгаа энэ хурдан хүлгийн уяа сойлгыг 2012 оны шилдэг уяач Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Э. Дашчийрэв тааруулдгийг морины хорхойтнууд андахгүй бизээ.
5. Төв аймгийн Зуунмод сумын уугуул Ц.Алтангэрэлийн хул

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна