Хөдөлмөрийн баатрын мялаалга наадам энэ ням гарагт болно

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 27 -нд

Монгол улсын Зууны манлай уяач, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, судлаач, удам дамжсан, Тод манлай уяач М.Данзаннямын Даваахүүгийн нэрэмжит наадам энэ амралтын өдөр буюу 29-нд Төв аймгийн Баянцагаан суманд болох гэж байна. Намрын билэгт сайн өдрийг сонгосон Тод манлайн наадмаар их нас, хязаалан,соёолон насны морьдын уралдаан, хүчит бөхийн барилдааныг зохион байгуулахаар болжээ. Нэгэн цагт бөх барилдаж, шагай харваж явсан тэрээр ийнхүү Хөдөлмөрийн баатрын мялаалга наадмаа морины төлөө сэтгэл зүрхээ зориулсан олонтойгоо тэмдэглэхээр урилга тараагаад завгүй яваа гэнэ.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна