Манлай харваачдын нэрс гарчээ

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 25 -нд

Монгол улсын мэргэн Д.Балдандорж агсны нэрэмжит наадмаар тухайн жилийнхээ салхийг хагалдаг сурын нээлт, харин намар цагийн хаалтаа Монгол улсын мэргэн, спортын мастер Л.Ядамсүрэнгийн нэрэмжит үндэсний сурын Отго харваагаар өндөрлөдөг уламжлалтай. Энэхүү отго харвааны үеэр сурчид маань тухайн жилийн ололт амжилтаа дүгнэж, ирэх жилдээ илүү ихийг хийх урам зориг дүүрэн нутаг нутгийн зүг хүлгийн жолоо залдаг юм. Энэ жилийн хувьд эмэгтэй харваачдаас Гоц мэргэн Х.Оюунчимэг, эрчүүдээс Улсын хошой мэргэн Л.Отгонбаяр нар одтой наадаж нөхдийгээ тэргүүлжээ. Нээлтийн харваа, Улсын аварга, АХ-ын ой Үндэсний баяр наадам, Багийн улсын харваа, Хаалтын отго харвааны дүнгээр манлай харваачдыг тодруулдаг бөгөөд 172,5 оноогоор Л.Отгонбаяр, 180,5 оноогоор Х.Оюунчимэг нар шалгарчээ.
П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна