Улсын гоц мэргэн Гэнэнгийнхэн гэр бүлийн харвааг зохион байгуулж байна

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 20 -нд

Монголын уламжлалт өв соёлын нэг сурын харваагаар хичээллэдэг гэр бүлийнхэн олон бий. Тэгвэл энэхүү  гэр бүлийн харвааг хөгжүүлэх зорилгоор Улсын мэргэн Мухардаан Пүрэвийн үр хүүхдүүдээс нэгэн сонирхолтойг харвааг зохион явуулдаг уламжлалтай болоод байгаа билээ. Өнөө жил тав дахь удаагаа болж  гэр бүлийн харвааг анх 2009 онд Улсын мэргэн Пүрэвийн хүү П.Гарамдорж, үр хүүхдүүдийн хамтаар ивээн тэтгэж зохион явуулж байжээ. Түүний дараа Хошой мэргэн Нямсүрэн, спортын мастер Ренчинханд, спортын мастер Ломбодорж  нар ивээн тэтгэж явуулсан бол энэ удаад Улсын гоц мэргэн Гэнэнгийнхэн зохион байгуулж байгаа ажээ.
Энэхүү харваанд нэг гэр бүлийн эхнэр нөхөр оролцдог бөгөөд хоёулаа нийлээд 40 сум тавьдаг юм. Үүнээс хананд 20, хасаанд 20 сум тавьж шилдгүүдийг тодруулдаг. Энд сонирхуулахад анхны харваанд П.Гарамдорж мэргэний хүү спортын мастер Баярсайхан, гэргий дэд мастер Алтанзулын хамтаар түрүүлж байсан ажээ. Ийнхүү өнөөдөр 11 цагаас сурын талбайд эхлэх харваанд одоогоор 20 орчим гэр бүл оролцохоо мэдэгдээд байгаа гэнэ.

П.Ундраа

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна