Унаачдыг баярлуулав

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 19 -нд

 Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурын эрэг дээр  энэ сарын 14-15 өдрүүдэд зохион явагдсан Монголын Морин спорт, Уяачдын холбооны оны Шилдэг сумын салбар холбоогоор шалгарсан “Халхын То ван” МСУХ-ны мялаалга наадам, Ялалт багийн өдөрлөгийн үеэр тус багийн дунд сургуулийн хурдан морь унаач 20 хүүхдэд А.Тунгалагтуул захиралтай  Мобиком корпорацийн Дорнод аймгийн салбарын хамт олны зүгээс гарын бэлэг гардуулжээ.
           Гарын бэлгэнд өөрийн байгууллагын билэгдэл бүхий тосон бал, мөн 1000 нэгжтэй, дотны хоёр хүнтэйгээ нэг сарын турш хязгааргүй ярих эрх бүхий 9471-ээр эхэлсэн дугаарууд багтжээ. Сурч боловсрох эрхэм үйлсийнхээ зэрэгцээ үеийн багачуудаа манлайлан үндэсний их өв соёл хурдан морины уралдаанд өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж яваа бяцхан багачууд маань Мобикомын Дорнод салбарын ах эгч нартаа маш их баярлаж байгаагаа илэрхийлээд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүссэнийг уламжилж байна.
Дорнод аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга Б.Батсайхан, гэрэл зургийг Б.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна