БУЛГАН бүсийн хурдан хүлгэд

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 19 -нд

Дэлхийн адууны баярт хамгийн өргөн бүрэлдэхүүнээр оролцсон Булган аймаг нэг бүс болон уралдсан. Булган бүсээс 640 хурдан хүлэг гараанаас гарч МУ-ын Алдарт уяач Д.Хишигжаргалын хонгор морь магнайлсан билээ. Ингээд энэ бүсэд түрүүлж айрагдсан хүлгэдийг танилцуулъя.
1.
Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Хишигжаргалын хонгор. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Баяртын унаган хүлэг хонгор морь "Дүнжингаравын хурд-2013" хаврын бүсийн уралдаанд есөд хурдалж, "Эрдэнэт-2013" уралдаанд зургаалсан  бол "Монгол морь-3000" уралдаанд 12-т давхиж, бүсдээ тэргүүлсэн юм.
2. Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул Т.Нямсүрэнгийн халиун. "Монгол морь-3000" уралдаанд 20-д хурдалж Булган бүсэд аман хүзүүдлээ.
3. Булган аймгийн Бугат сумын уугуул Р.Мягмардоржийн хул.
4. Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул Б.Буянбаатарын хээр.
5. Булган аймгийн Рашаант сумын уугуул С.Соёлпүрэвийн хар алаг. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын "баадуу" Доржийн адууны угшилтай бөгөөд аймаг, сум орон нутгийнхаа наадамд олонтаа түрүүлж айрагдаж байсан хурдан ажнай аж.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна