Залуу харваачид бооцоотой өрсөлдлөө

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 16 -нд

Есдүгээр сарын 15-ны ням гарагт залуу харваачдын бооцоот тэмцээн хоёр дахь удаагаа болж өндөрлөлөө. Анхны  бооцоот тэмцээнд улсын цолонд ойрхон 32 харваач  цэц мэргээ сорьсоноос залуу харваач Эрдэнбулган 31 оноогоор тэргүүлж,  удаах байранд Батзориг 31, Батзориг 28, Бямбабаяр, Сономжамц, Баянмөнх нар тус тус 27 оноогоор эхний таван байранд орж  бооцоогоо авч байжээ. Эмэгтэйчүүдээс Пүрэвсүрэн, Батсүрэн, Сүрэнжаргал эхний байруудыг эзэлж байсан бол хоёр дахь удаад 40 гаруй залуу харваачид цэц мэргээ сорьсон байна. Үүнээс 4 харваач 28 оноогоор товхлож залуу харваач Балсэнгэ, ахмад харваач Гармаа, залуу харваач Тогтохбаатар,Баянмөнх эхний дөрвөн байранд оржээ. Харин залуу харваач Дашзэвэг 26 оноогоор тавдугаар байранд бичигджээ. Тэгвэл эмэгтэй харваачдаас Пүрэвсүрэн 30, Сүрэнжав 26, Тамир 21 оноогоор эхний гурван байрыг эзэлсэн байна.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна