Баян-Өлгийн зарим сумдын бөхийн мэдээ

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 16 -нд

Баян-Өлгий аймгийн баяр наадам тодорхой шалтгааны улмаас хойшилсон бөгөөд энэ сарын 7,8-д болсон. Тэгвэл зарим сумд наадмаа энэ амралтын өдрүүдэд хийжээ.
Цэнгэл сумын наадам 13,14-ий өдрүүдэд болж аймгийн шинэ залуу арслан Б.Серик, аймгийн шинэ заан М.Аманбек нараар манлайлуулсан хүчит 64 бөх зодогложээ. Бөхийн барилдааны дөрвийн даваанд а.а Б.Серик Цэнгэл с.з Х.Ыхыластай, а.з М.Аманбек Цэнгэл сумын заан Н.Абызтай, а.з Б.Бахытжан аймгийн шинэ начин Т.Эрболаттай, а.н Н.Мустафа аймгийн шинэ начин У.Берекетэй оноолт таарчээ. Аймгийнхаа наадмаар тавын даваанд хүч үзсэн хоёр бөхийн барилдаанд а.а Б.Серик дахин давж их шөвөгт шалгарсан бол Цэнгэл сумын шилдэг заан Н.Абыз аймгийн шинэхэн зааныг шороодуулжээ. Мөн а.н Н.Мустафа, Т.Эрболат нар учраагаа шороодуулсан байна.
Их шөвөгт залуу арслан Б.Серик боксын улсын аварга, а.н Т.Эрболатыг амлаж давсан бол тунасан хоёрын барилдаанд а.н Н.Мустафа даваа авсан байна. Үзүүр түрүүнд ааг бяр нь багтаж ядаж буй залуу арслан маань а.н Н.Мустафыг татаж хавираад давснаар түрүү бөхөөр тодорсон байна.
Буянт сумын наадам 14,15-ы өдрүүдэд болсон бөгөөд сумын ахмад заан Н.Нурлубек зургаа даван түрүүлж сумын начин Батбаяр үзүүрлэжээ. Их шөвөгт МУИС-ийн бөх сумын заан А.Айбек шалгаран үлдсэн байна.
Алтай сумын наадам 14, 15-ы өдрүүдэд болж аймгийн арслан Малшын Еркебулан зургаа даван түрүүлсэн бол мөн Алтай сумын заан Хаясакийн Аманбек үзүүрлэжээ. А.а М.Еркебулан аймгийн ахмад заан Д.Чулуунбатын хүү з.б Бат-Эрдэнийг их шөвөгт амлан авч өвдөг шороодуулсан бол сумын заан Х.Аманбек с.н Мөнхтөртэй тунан барилдаж үзүүрт үлджээ.

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна