Арслан цолны мялаалга наадам боллоо

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 12 -нд

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат, Зэвсэгт хүчний 338-р ангийн бөх, аймгийн Арслан Бүрэнээгийн Сэнгэдоржийн цолны мялаалга наадам намрын дунд шинийн 6 нд буюу 9-р сарын 11-нд Сүхбаатар сумнаа боллоо.  Мялаалга наадмын үеэр хүчит 64 бөх барилдаж,  хурдан дааганууд шандас шалгасан байна.
Дааганы уралдаанд 36 даага тоосоо өргөснөөс:
1.Сүхбаатар сумын харьяат, аймгийн Алдарт уяач Эрдэнэсүхийн хээр. Энэ хээр даага "Жавхлант шаргын хурд-2013" уралдаанд айргийн таваар хурдалж байсан билээ.
2.Халзан сумын  харьяат Шинэбаярын хээр
3. Асгат сумын харьяат сумын Алдарт уяач Гансүхийн хонгор
4.Баяндэлгэр сумын харьяат Нас-Очирын халтар
5. Сүхбаатар сумын харьяат Гантулгын алаг тус тус  хурдалсан юм.
Харин хүчит бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн заан Номундалай түрүүлж, Мөнххаан сумын харьяат аймгийн Арслан Батжаргал үзүүрлэжээ.
Шинэхэн Арслан Сэнгэдорждоо нутгийн ард түмэн таван ханатай иж бүрэн гэр, 60 хонь, азарга адуугаар бэлэг барьсан байна.
"Жавхлант шарга" МСУХ-ны нарийн бичгийн дарга Ө.Хүдэрхангай

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна