Өлгийн наадмын хүчит бөхчүүд
А.Тэлмэн
Баян-Өлгий аймгийн баяр наадам тодорхой шалтгааны улмаас хойшилсон бөгөөд энэ сарын 7,8-д болж өндөрлөлөө. Өмнөх жилүүдэд өөр аймгийн цолтой бөхчүүд олноор ирж наадам үймүүлж, цол авахаар зорьж буй нутгийн залуусыг хохироодог байдлыг үгүй болгох зорилгоор наадмаа хаалттай хийжээ.
Наадамд 256 бөх барилдаж Улаанхус сумын харьяат, өнгөрсөн жилийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдааны түрүү бөх, аймгийн заан Бередмуратын Серик 8 даван түрүүлж, 19 насандаа аймгийн арслан цолд хүрлээ. Залуу арслан 4-ийн даваанд гар бөмбөгийн улсын шигшээ багийн тамирчин, сумын заан Саматын Шалхарыг сэнжигнээс зайлж татаад, 5-ын даваанд аймгийн хурц арслан Хажымуханы хүү, “Шонхор” ДС-ийн төгсөгч, сумын заан Ыхласыг шуудагдсан барьцнаас мөргөж хөөгөөд, 6-ийн даваанд өөрийн үе тэнгийн анд Ногооннуурын Д.Бейбитийг сонгосон барьцнаас, 7-ийн даваанд шинэхэн харцага Б.Төмөрбаатарыг этээд угсруулж мордоод, үзүүр түрүүнд а.н М.Аманбекийг шуудагдаж түрж хөөгөөд мордож давснаар Өлгий нутгийн төдийгүй энэ үеийн хамгийн залуу арслан боллоо. Цэнгэл сумын харьяат аймгийн начин Мусатын Аманбек 7 даван үзүүрлэж аймгийн заан цолтон болжээ. Аманбекийн хувьд 5-ын даваанд Өлгий сумын харьяат а.н Н.Мустафатай тунан барилдаж цолоо батлаад харцагын даваанд Баяннуур сумын харьяат, хөдөөгийн хүчтэн барилдааны уран барилдааны шагналт Ө.Жанболатыг орхисон бол их шөвөгт аймгийн арслан М.Еркебуланыг хаяж аймгийн заан болжээ. Булган сумын харьяат сумын заануудын баруун жигүүрийн дагавар магнай Баянжаргалын Төмөрбаатар а.н Т.Мөнгөнхүүгээр 4, өөрийн хамаатны ах болох а.а Б.Баатарцолоор 5, сумын шилдэг заан У.Берекетэй тунан барилдаж 6 даван аймгийн харцага болжээ. Алтай сумын харьяат, аймгийн залуу арслан Малшын Еркебулан сумын заануудаар 6 давж арслан цолдоо чимэг нэмсэн байна.
Цэнгэл сумын харьяат “Аварга” ДС-ийн төгсөгч, сумын шилдэг заан Улагпаны Береке а.з Д.Маральбек, а.а Х.Айдос нараар 4,5 давж аймгийн начин болсон ч с.з Б.Төмөрбаатартай тунаж барилдан шорооджээ. Мөн л Аваргын бүтээгдэхүүн болох Ногооннуурын Дерветханы Бейбит Алтай сумын харьяат с.з Х.Аманбек, а.а Ш.Мурат нараар тус тус давж аймгийн цолд хүрсэн байна. Хөдөөгийн хүчтэн барилдаанд шуугиулан барилдсан Баяннуурын Өнерханы Жанболат Өлгий сумын харьяат с.з Т.Жархын, Бахыт харцагын хүү а.х Бегжан нараар давж аймгийн начин цол хүртсэн бол Дэлүүн сумын харьяат боксын улсын аварга, сумын начин Телекийн Эрболат аймгийн ахмад арслан К.Канат, аймгийн залуу начин С.Бат-Үүл нарыг өвдөг шороодуулан аймгийн начин болжээ.
Өлгий сумын харьяат а.н Н.Мустафа хэмээх залуу өнөө жил хоёр ч аймгийн наадамд тавын даваанд тунаж барилдаад шороодсон бол с.з М.Өзгерис, Х.Ыхлас нар начны даваанд өвдөг шороодсон байна. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал харьяат с.з Х.Жанболат уугуул нутгийнхаа наадамд хоёр дахь удаагаа 3 давсан ч а.а М.Еркебуланд өвдөг шорооджээ. Барилдааны дүйзийг тавын даваанаас сонирхоно уу.
Тавын даваа
1. Ш.Мурат а.а - Д.Бейбит с.з
2. Б.Баатарцол а.а - Б.Төмөрбаатар с.з
3. Х.Айдос а.а - У.Береке с.з
4. М.Еркебулан а.а - М.Өзгэрис с.з
5.Б.Серик а.з - Х.Ыхлас с.з
6. Б.Бегжан а.х - Ө.Жанболат с.з
7. С.Бат-Үүл а.н - Т.Эрболат с.з
8. М.Аманбек а.н - Н.Мустафа а.н тунав
Зургаагийн даваа
1. М.Еркебулан а.а - Т.Эрболат с.з
2. Б.Серик а.з - Д.Бейбит с.з
3. М.Аманбек а.н - О.Жанболат с.з
4. Б.Төмөрбаатар с.з - У.Береке с.з тунав
Долоогийн даваа
1. М.Еркебулан а.а – М.Аманбек а.н
2. Б.Серик а.з– Б.Төмөрбаатар с.з тунав
Наймын даваа
1. Б.Серик а.з– М.Аманбек а.н
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна