Асгат суманд даага, соёолонгийн уралдаан болжээ

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 05 -нд

Сүхбаатар аймгийн Асгат сумнаа  өнгөрсөн ням гарагт соёолон, даага насны морьдын уралдан болсон байна.  Хичээлийн шинэ жилийн нээлтэнд зориулсан дааганы уралдааныг аймгийн МСУХ-ны тэргүүн, аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргал ивээн тэтгэж зохион байгуулсан бол/сүүлийн жилүүдэд уламжлал болгон зохион байгуулж байгаа/, соёолонгийн уралдааныг Асгат сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Баяраа Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгийнхоо мялаалганд зориулжээ.Ингээд уг уралдаанд түрүүлж айрагдсан морьдын цувааг танилцуулъя.

Соёолон-115

1.Халзан сумын уугуул  Баатаргалын Сайнбаярын саарал
2.Онгон сумын уугуул  Д.Сүхбаатарын хар
3. Уулбаян сумын уугуул Чалхаасүрэнгийн Сэддугарын хээр
4. Мөнххаан сумын уугуул Юндэнгийн Батхүүгийн саарал алаг
5. Асгат сумын уугуул Нанзадын бор 
 Даага-105
1.Өвөрхангай аймгийн уугуул Г.Болдбаатарын бор алаг
2. Халзан сумын уугуул Цэрэнбаатарын Алтанхүүгийн хүрэн
3. Халзан сумын уугуул Борын  Нас-Очирын хээр
4. Халзан сумын уугуул Ж.Мөнхсүрэнгийн халтар
5. Асгат сумын уугуул П.Мөнхжаргалын хонгор тус тус хурдалжээ.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна